Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 20. Салхины эх одтой, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр. Бархасвад гараг. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Сонирхолтой өдөр. Та гадаад байдал болон дотоод сэтгэлээрээ эргэн тойрноо дахин чимэглэж, гоёход тохиромжтой үе. Мөнгөө гамгүй зарцуулах шинжтэй байна, Иймээс төсөвтөө захирагд. Бодит болон бүтээлч байх арга замыг эрж хай.
Үхрийн орд (4/20-5/20): Болгоомжлох өдөр. Мөрийтэй тоглоом таны баяжих гэсэн санааг биелүүлэхгүй. Тэд их хэмжээний мөнгө алдах болохоор урдын хэв маягаараа амьдарч чадахгүйд хүрнэ. Түргэн баяжих гэж горьдсоны хэрэггүй. Орж ирж байгаа мөнгийг боловсролд зориулж, үл хөдлөх хөрөнгө худалдаж авагтун.
Ихрийн орд (5/21-6/21): Тогтворгүй өдөр. Бодит байдал танд хэтэрхий хүндрэлтэй мэт санагдах хэдий ч та үүнийг хийх хэрэгтэй болно. Үд дундын үед тэргэл саран хилэнцийн ордоос гарах бөгөөд энэ нь таны сэтгэлзүйд болон хувь тавилангийн зурваст хүчтэй нөлөөлнө, Хөгжилтэй байж сэтгэл гутралд орохоос болгоомжил.
Мэлхийн орд (6/22-7/22): Мөрөөдсөн өдөр. Урт хугацааны мөрөөдөл өнөөдөржин толгойноос салахгүй. Бодол санаа тань онгоцонд тэнүүчилнэ. Тэмдэглэл хөтөлж эдгээр бодлуудаа бич. Хичнээн галзуу сонин байсан ч цаанаа ямар нэгэн юм өгүүлж л байгаа. Зарим нэг нь өөртөө сэтгэл хангалуун биш байх тул хоолны дэглэм барьж, дасгалаар шургуу хичээллэ. Орчин үеийн амьдралын хэв маяг ачаалал ихтэй, дарамттай, амрах,эсвэл гадагш гарч тоглох боломж санааны зоргоор гардаггүй байх хандлагатай.
Арслангийн орд (7/23-8/22): Төвлөрөх өдөр. Хэрвээ та хөдөлгөөн хийх, нүүх төлөвлөгөөтэй байгаа бол өнөөдөр тохиромжтой өдөр. Үүнийг эхлэхийн тулд бүх дуусгаагүй ажлаа дуусга. Энэ үед амралтаа аваад өөр газар руу аялахад боломжтой үе. Гэртээ шинээр будгийн ажил болон төрөл бүрийн чимэглэл хийх нь таныг аялалд явсан мэт сэтгэл хангалуун болгоно.
.
Охины орд (8/23-9/22): Тууштай өдөр. Танд санхүугийн асуудал гарсан ч шантрах хэрэггүй. Та апь болох хумүусийг өөртөө татах хэрэгтэй. Мэдээллийг олж авч шинэ өвөрмөц санаанууд гаргах чадвартай байна. Ирээдүйн амжилтад хүргэх нууц түлхүүрийг гартаа чанга атга. Харин үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийж эхлэхгүй бол амжилт танаас өөр хунд шилжиж болно. Тиймээс эргэлзэх зүйлгүй санаагаа ажил хэрэг болгож эхлэ.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хүнд өдөр. Шинэ хайр дурлал таны толгойг эргүүлэх болно. Хэрвээ та аль хэдийн хайрттайгаа учирсан бол энэ шинэ янаг амрагийн харилцааг орхин хайрттайгаа учраа олох хэрэгтэй. Хэрвээ энэ нь зүгээр л гоё сайханд татагдсанаас өөр юу ч биш бол та ийм зүйлээс болж хайртыгаа шархлуулалгүй өөрийнхөө хүсэл тачаалыг дахин мэдрэх гэж оролдож үзээрэй. Та ямар нэгэн хөдөлгөөн хийх юм бол хайрт тань ч гэсэн адил зүйл хийж магадгүй шүү..
Хилэнцийн орд (10/23-11/21): Таатай өдөр. Таны авьяас гайхалтай төслийг амжилтанд хүргэх шинэ санааг бодож олоход тусална. Магадгүй та тэдэнтэй ширүүн аргаар тулалдахыг хүсч болох юм Хэдий тийм боловч ухаалаг арга хэрэглэх нь мэргэн санаа байх болно. Та тэдэнтэй ажилладаг учраас хүндэлдэг гэдгээ хэл.
Нумын орд (11/22-12/21): Хянуур өдөр. Та хувийн амьдралаа хэвийн болгох хэрэгтэй. Болж өгвөл та үнэт зүйлээ даатгах нь дээр. Шинэ ажил эхлэхэд тааламжтай. Хийсэн ажлынхаа үр дунг харж байж шинэ ажил төлөвлөж болно. Санхүүгийн хангамжийн асуудал дээр ажилла. Санхүүгийн тайланг дахин сайн шалга
Матрын орд (12/22-1/19): Ганц бие хүмүүс хол үүрэг даалгаварт явах нь хол байгаа найзуудын харилцаа холбоо нэмэгдэнэ. Эсвэл нөхцөл байдалд өөрийгөө тавьж үз. Тэгвэл хүнд элгэмсэг хүмүүстэй уулзаж чадна. Найзын харилцаа холбоо зарим нэг зүйлийг маш ихээр эргүүлнэ. Хамтрагч чинь магадгүй маш том бонус эсвэл том шимтгэл авна. Чи үүнийг нь түүнтэй хуваалцах болно.
Хумхын орд (1/20-2/18): Эерэг өдөр. Урам зоригтой байж бүх ажил хэргээ амжилттайгаар дуусга. Удаан хугацаагаар уулзалдаагүй найз нөхөдтэйгөө уулзах бололтой. Санхүүгийн хямрал ард хоцорч, та амар тайван байх болно. Тодорхой хэмжээний мөнгө танд хуримтлагдсан тул эдгээр нь нэг хэсэгтээ хүрэлцээтэй байхад хүргэнэ.
Загасны орд (2/19-3/20): Ярвигтай өдөр. Энэ бол чадах бүхнээ хийж өөрийгөө харуулах цаг. Холимог гаригуудын нөлөө хэвээр үргэлжилж байгаа тул ирж байгаа хэдэн өдрүүдэд болгоомжлох арга хэмжээ авах шаардлагатай. Аюултай спорт ба эрэл хайгуулд оролцохоос зайлсхий. Энэ нь элдэв шарх шалбархайгүй үлдэх онцгой арга зам байх болно. Замын хөдөлгөөний дүрэм биелүүлж хурд хэтрүүлэхээс болгоомжил. Эсрэг тохиолдолд хуулийн арга хэмжээтэй тулгарна.