Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 21. Хонгорцог одтой, хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Хов живээс татгалз. Ялангуяа найзуудын хүрээн дунд байгаа үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхад бүү итгэ. Олон нийтийн арга хэмжээнд оролцох болно. Өөрийн авьяас чадвараа дэлгэн харуулахад бэлэн бай. Мөн та өөрийнхөө олон сайн талыг мэдэх болно.
Үхрийн орд (4/20-5/20): Тайван бус өдөр. Таны эрч хүч доройтож мэднэ. Олон хүн ядарч, хайнга, дур сонирхолгүй болно. Ааш зан нь огцом хувирч болно. Дуулж бүжиглэн, хөөрч баясвал сайн. Энэ нь ааш зангаа засч, амьдралынхаа эрч хүчийг нэмэгдүүлэхэд тань тус болно.
Ихрийн орд (5/21-6/21): Хурдан өдөр. Өдрийн төгсгөлд таны нэр хүнд, мэргэжлийн амжилт, бизнест тань ихээхэн ахиц гарах бөгөөд гарч ирэх боломжуудыг олж харахыг хичээгээрэй. Таныг чухал зорилгуудаа биелүүлэхэд тань туслах найз нөхөд болон шинэ ажлын хэсгийг олох болно..
Мэлхийн орд (6/22-7/22): Мөрөөдсөн өдөр. Урт хугацааны мөрөөдөл өнөөдөржин толгойноос салахгүй. Бодол санаа тань онгоцонд тэнүүчилнэ. Тэмдэглэл хөтөлж эдгээр бодлуудаа бич. Хичнээн галзуу сонин байсан ч цаанаа ямар нэгэн юм өгүүлж л байгаа. Зарим нэг нь өөртөө сэтгэл хангалуун биш байх тул хоолны дэглэм барьж, дасгалаар шургуу хичээллэ. Орчин үеийн амьдралын хэв маяг ачаалал ихтэй, дарамттай, амрах,эсвэл гадагш гарч тоглох боломж санааны зоргоор гардаггүй байх хандлагатай.
Арслангийн орд (7/23-8/22): Төвлөрөх өдөр. Хэрвээ та хөдөлгөөн хийх, нүүх төлөвлөгөөтэй байгаа бол өнөөдөр тохиромжтой өдөр. Үүнийг эхлэхийн тулд бүх дуусгаагүй ажлаа дуусга. Энэ үед амралтаа аваад өөр газар руу аялахад боломжтой үе. Гэртээ шинээр будгийн ажил болон төрөл бүрийн чимэглэл хийх нь таныг аялалд явсан мэт сэтгэл хангалуун болгоно.
.
Охины орд (8/23-9/22): Төвлөрөх өдөр. Хэрвээ та хөдөлгөөн хийх, нүүх төлөвлөгөөтэй байгаа бол өнөөдөр тохиромжтой өдөр. Үүнийг эхлэхийн тулд бүх дуусгаагүй ажлаа дуусга. Энэ үед амралтаа аваад өөр газар руу аялахад боломжтой үе. Гэртээ шинээр будгийн ажил болон төрөл бүрийн чимэглэл хийх нь таныг аялалд явсан мэт сэтгэл хангалуун болгоно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Идэвхтэй өдөр. Ганц бие хүмүүс романтик дурлалын хамтрагчтайгаа нууцлаг харилцаа тогтоох болно. Магадгүй ангараг гараг таны урам зориг амбицыг ихэсгэх болно. Та өөрийн гадаад төрхөндөө анхаарч, ааш зангаа засах хэрэгтэй. Нэмэлт хичээл зүтгэлээс өөртөө хүчийг бий болгож чадна. Өөрийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтанд хамрагд.
Хилэнцийн орд (10/23-11/21): Аливаа шинэ зүйл хийж эхлэхэд сайнгүй өдөр. Учир нь үр дүн нь таагүй байх болно. Өнөөдөр аливаад хүчлэхгүй, ямар нэгэн эргэлзээтэй ажил хэрэгт хутгалдахгүй байх нь дээр. Та одоо шийдчихэж чадахгүй ажил хэрэг асуудлуудаа цаг нь иртэл хойшлуул. Тэгвэл таныг амжилт дагалдана. Өөрөөсөө гадна өрөөл бусдыг бодож найз нөхөд, дотныхон болон хүүхдүүдээ тусалж, дэмж.
Нумын орд (11/22-12/21): Бусдыг ойлгодог нумынханд үйлчлүүлэгч болон ажил олгогчидтойгоо ямар нэгэн асуудалтай болсон бол удаан хугацааны турш өөрийнхөө хэлье гэж бодож байсан зүйлээ хэлээрэй. Од эрхэсийн зүгээс таагүй нөлөөлөл ямар нэгэн алдаа гаргах тань ирэх хэдэн хоногт ихсэж магад.
Матрын орд (12/22-1/19): Хүлээцтэй өдөр. Нааштай цаг хугацаа найдвартай холбоотой сайн хөрш уулзуулна. Энэ өдрүүдэд гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурахад хянамгай ханд. Сарын эцэст бизнес ажил хэвийн үргэлжилнэ. Найз нөхдийн тусламж дэмийг ав.
Хумхын орд (1/20-2/18): Ая тухтай өдөр. Өнөөдөр бүхий л насныханд амьдралаа өөрчлөх болон чухал шийдвэр гаргахад үнэхээр тохиромжтой өдөр байх болно. Удаан хугацааны турш судалсан сонголтууд болон бусад нөлөөлөгч хүчин зүйлс таны цээжинд бүгд хадгалагдан байгаа бөгөөд та өөрийнхөө хэмжээнээс цааш сэтгэдэг чадвар, хурдан хариу үйлдэл хийх чадвар болон өөрийнхөөрөө байж чаддаг байдалдаа итгэж болно.
Загасны орд (2/19-3/20): Тууштай өдөр. Таны өмнө маш олон боломж байгаа тул бизнес болон худалдааны ажил маш амжилттай байна. Бархасвадь гариг ихрийн ордод байрлаж байгаа тул таныг амьдралыг өөрчлөх чухал шийдвэр гаргахад таатай байх болно. Хайртай хүн болон найз нөхдөөс тусламж дэмжлэг авна. Үүндээ санаа зовинох хэрэггүй.