Мөнгө л байвал бараг хүссэн бүхнээ хийж болдог ертөнцөд бид амьдарч байна. Таны хувьд 83,200 ам.доллар хэр их мөнгө вэ? Та Женевийн "Hotel President Wilson" зочид буудлын Royal Penthouse Suite -д хоноглохын тулд ийм хэмжээний мөнгө төлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл энэ нь дэлхийн хамгийн өндөр үнэтэй, хамгийн том, хамгийн тансаг зочид буудлын өрөө юм. Гэхдээ зочдод илүү ихийг хүсэх "боломж" тэр бүр гараад байдаггүй гэнэ.
Royal Penthouse Suite –д люкс өрөө гэсэн нэр ч багадна. Яагаад гэвэл энэ нь 12 унтлагын өрөө, 12 угаалгын өрөө, Альпийн нурууг харж болох дээврийн тавцан зэргээс бүрддэг байна. Мөн зочдын ая тухыг үйлчлэгч, тогооч, хувийн туслахууд хангадаг. Үүнээс гадна "Bang & Olufsen BeoVision 4" загварын 103 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, Steinway төгөлдөр хуур, биллиардын ширээ, хувийн бялдаржуулах танхим, хувийн цахилгаан шат, сум нэвтэрдэггүй цонх зэрэг нь Royal Penthouse Suite –ийн тансаг, онцгой байдлыг илтгэнэ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/