logo
Өнөөдрийн өнгө /2014.02.24/

Өнөөдрийн өнгө /2014.02.24/

2014/02/24

Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 25Гар одтой, найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Сумъяа гараг.  Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүлцийн улцайна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Төвөгтэй өдөр. Хувийн болон албаны ажлаа нэгэн зэрэг амжуулах нь таны тэсвэр хатуужлыг шалгах болно. Та юу ч хийсэн байсан аливаа зөрчлийг нуун дарагдуулахын тулд бүү худлаа ярь. Худлаа ярих нь таныг ичгэвтэр байдалд оруулна. Тa өөрийн бололцооноос илүү их ажил гүйцэтгэхэд хүрвэл үнэнч байж, үнэнээ хэл тэгээд тэр ажлуудаа гэр бүлийн гишүүн эсвэл хамтран ажилладаг хүндээ өг.

  

Үхрийн орд (4/20-5/20): Од гарагсын эрхшээлээр таны анхаарал хайхрамжгүй болж мэднэ. Олон хүн эрүүл мэндээ эрсдэлд оруулж болно. Өнөөдөр аюултай спортын төрлөөр хичээллэх өдөр биш. Энэ өдөр та уйтгарлаж суух зав гарахгүй. Уналт, амжилт аль аль нь байх болно. Хүн бүхэн хорвоод өөрийн гэсэн байр суурьтай байдаг. Та энэ байраа эзлэхийг хүсч байгаа шийдэх хэрэгтэй.

 

Ихрийн орд (5/21-6/21): Хэцүүхэн өдөр. Хүнтэй танилцах хэрэггүй. Таагүй нөлөө буруу зөвлөгөө таныг санхүүгийн алдагдалд оруулж, эсвэл сөргөөр нөлөөлж болзошгүй. Сонор соргог бай. . Сахилга баттай байж хойшлуулсан ажлуудаа дуусга. Боломжуудыг олж харах нь таны шашины болон урлагийн хүртэхүйг нэмэгдүүлнэ.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Сонирхолтой өдөр. Хуулийн үйл ажиллагаа явагдаж байна. Магадгүй та шүүгчдийн бүрэлдэхүүнд эсвэл ойрын хамаатан найзынхаа шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн байх магадлалтай. Урилга явуулах хүмүүсийнхээ жагсаалтанд чухал нэгнийг оруулахаа мартваа. Таны огтхон ч мэдээгүй байсан даатгалын төлбөр, өв залгамжилсан өмч хөрөнгөтэй холбоотой мэдээ ирнэ.

 

Арслангийн орд (7/23-8/22): Яаралтай хийх ажлууд гарч та найз нөхөд, хамаатан садангуудаасаа тусламж гуйх болно. Тэвчээргүй, цухалдуу байдал тань асуудлыг шийдэхэд хүндрэл учруулна. Аз туршсан худалдааны ажил уналтанд оруулна.
.

 

 Охины орд (8/23-9/22): Хоёрдмол өдөр. Ажлын долоо хоногийн эхний өдөр ч танд таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь. Төлөвлөгөөтэйгөөр эмчийн үзлэгт орж, үйлдвэрлэлийн бэртэл гэмтлээ эмчилж эхлэхэд сайн өдөр. Энэ хэдэн өдөр эм ууж, хоол унд сайтар идэж биеэ тэнхрүүлж авах хэрэгтэй. Тэгсэн цагт дараагийн ажилд хүч тэнхээтэй орж чадна..

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Бэрхшээлтэй өдөр. Бусад хүмүүсийн бизнест хөндлөнгөөс оролцохыг оролдох боловч ухаалаг байж өөрийн шийдвэрээ дага. Мөн энэ үед өөрийн хувийн бизнестээ маш их анхаар. Магадгүй зарим хүмүүс таны ажил хэрэгт оролцох болно. Сөргөлдөөнөөс зайлсхий. Хайр дурлалын харилцаа таатай байна. Аливаа зүйлд яаран бүү шийдвэр гарга. Энэ нь танд ашиггүй.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Азтай өдөр. Өнөөдөр зарим цагаа түншдээ зориул. Яагаад гэвэл таныг ойр дотны хүнээ гэж үздэг бөгөөд та хоёрын дунд дотно харьцаа байдаг учраас тэр. Магадгүй та ажлаар юмуу гэр бүлийн бизнес хийхээр аялж болох юм. Үүнийгээ ашиглаад хэн нэгэн онцгой хүнээс өөртэйгөө хамт явахыг гуй. Өөр хэн нэгэнтэй хамт аялах нь голдуу яригдаагүй үлдсэн зүйлийн талаарх олон зүйлийг ярилцах сайхан боломж юм.
 

Нумын орд (11/22-12/21): Хянуур өдөр. Романтик харилцаанд байгаа хүмүүс шинэ танилцсан хүнтэйгээ сээтгэнэхдээ болгоомжтой байгаарай. Гэрлэсэн эсвэл ямар нэгэн өөр шалтгаанаар хэцүүхэн байдал ч үүсч магадгүй шүү. Хэрвээ та дээд албан тушаалтантайгаа санал зөрвөл хэлэх үгээ сайтар бодож байж хэлэлцээрэй. Тa ширүүн хэлэлцүүлэгт оролцож байвал хэлж ярьж байгаа зүйлдээ няхуур ханд.

 

Матрын орд (12/22-1/19): Сонирхолгүй өдөр. Дулаан хувцасла, жилийн эхний үед өвчин тусах магадлал өндөртэй тул дархлааны системээ сайжруул. Бизнесээ нэгтгэх төлөвлөгөөгөө боловсруулж байна. Ямар ч төрлийн бизнес ажил хэргийг эхлэхээсээ өмнө түүнтэй холбоотой санхүүгийн сайн зөвлөгөө авах нь зөв. Харин дараа нь хүссэнээрээ хөзрөө тоглож болно. Хайр сэтгэлийн харилцаа тогтоохдоо яаравчлах хэрэггүй

 

Хумхын орд (1/20-2/18): Хянуур өдөр. Яаралтай шийдэх шаардлагатай зүйлд толгой өөд татах завгүй ажиллах хэрэг гарч магадгүй. Тооцоотой, эрүүл саруул ухаанаар хандвал аз завшаан өөрөө таны зүгт эргэх болно. Адал явдалд орооцолдохоос болгоомжил. Санхүүгийн аз туршсан үйлдэл хийвэл онохоосоо алдах нь их байх болно.

 

Загасны орд (2/19-3/20): Эерэг өдөр. Ирээдүй гэгээлэг харагдаж байгаа тул боломж завшааныг ашиглан амьдралаа сайжруул. Нэр төрд хүрэх хүсэл хөдөлнө. Далайцтай үйл хөдлөл хийх зоригтой загаснууд сайхан амжилтад хүрэх болно. Цаг зав гарвал настай хөршдөө дэлгүүрээс юм авахад туслах юм уу хажуудаа амьдардаг залуу ээжид хүүхдүүдийг нь харж өгөх нь бусдад тус болох сайхан арга зам байх болно. Олонхи загаснуудын хувьд оройг гэр орныхоо тав тухтай байдалд өнгөрөөх болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш