logo
Хүндэтгэлийн зоог барив

Хүндэтгэлийн зоог барив

2014/02/24
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 42 жилийн ой 2 дугаар  сарын 24-ний өдөр тохиож буйтай холбогдуулан ГХЯ болон  Монгол, Японы Түншийн холбоо, Монгол, Японы найрамдлын нийгэмлэг, Японд суралцсан оюутнуудын холбоо “Жугамо” нийгэмлэг хамтран Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд  Т.Шимизү болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнуудад  хүндэтгэлийн зоог барив.

Монгол, Японы Түншийн холбооны тэргүүн, Ерөнхий сайд асан Д.Содном  зоогийн эхэнд хэлсэн үгэндээ өнгөрсөн онд Монгол, Японы стратегийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, Ерөнхий сайд нарын харилцан айлчлал хэрэгжиж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт бэхжүүлэх зорилго бүхий стратегийн дунд хугацааны хөтөлбөрийг байгуулсан нь хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болсныг тэмдэглээд Монгол, Японы найрамдлын нийгэмлэгүүд харилцааг цаашид хөгжүүлэхэд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Япон Улсын Элчин сайдын яамтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Т.Шимизү хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Монгол, Японы найрамдлын нийгэмлэгүүдийн оруулж буй хувь нэмрийг өндөр үнэлээд дипломат харилцааны ойд өндөр ач холбогдол өгч, хүндэтгэлийн зоог барьж буйд Гадаад харилцааны яам болон Монгол, Японы найрамдлын нийгэмлэгүүдэд талархал илэрхийлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш