Өнөөдөр ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 17-22 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 7-12 хэм хүйтэн, говь талын 4-9 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 5-7 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 2 дугаар сарын 26-наас 2014 оны 3 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд нутгийн зүүн хагаст цас, 27-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 26-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.