logo
“Гангар инвест” ХХК-ны ухсан нүхэнд машин унаж, хүний амь эрсдлээ

“Гангар инвест” ХХК-ны ухсан нүхэнд машин унаж, хүний амь эрсдлээ

2014/02/25
Золгүй байдлаар амиа алдаж байгаа иргэд өнөөдрийн энэ аймшигтай гэмээр нийгэмд өдөр бүр энгийн үзэгдэл шиг л тохиолдох болж. Өглөө инээгээд гарсан ээж аавын хүүхдүүд орой ирэхгүйгээр бүр явна гэж хэн санах билээ.

Эрүүл саруул төрсөн хэрнээ хөндлөнгийн хүний балагаар алтан амиа алдана гэдэг харамсалтай. Дээрээс нь төмөр унаж, эсвэл ухсан нүхэнд орж амиа алдана, насны ханиа гэж сонгосон хайртай залуу нь хайрлаж халамжлахын оронд хамгийн муухайгаар тамлан зовоож, эцэст нь аминд нь хүрсэн тохиолдлууд ч хэд хэдэн удаа гарсан. Гадаадын оронд байтугай өссөн төрсөн эх орондоо амьд явахын тулд хаашаа ч гарахгүй гэртээ бүгэх нь хамгийн зөв арга болоод байх шиг.
Урьд урьдны аймшигт хэргүүдийн хар мөр арилж амжаагүй байтал хөрөнгө мөнгөний хойноос улайран гүйж, өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллах  нэгэн компаний балгаас болж ээж охин хоёр амиа алдсан аймшигтай хэрэг дахин гарлаа.
Хэргийг тодруулбал, Нийслэлийн Хан-уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр, насанд хүрээгүйчүүдийн хорих 411-р ангийн зүүн талд барилгын суурь ухсан нүхэнд машин унаж, хоёр хүн амиа алдан тав нь хүнд гэмтсэн байна. Осол өнгөрсөн Баасан гаригийн 18:00 цагт гасан бөгөөд амиа алдсан хоёр хүн нь эх охин хоёр байжээ. Гэмтсэн хүмүүс ГГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа байгаа бөгөөд хохирогчдын ах Г энэ талаар мэдээлжээ.
Тодруулбал, тэрбээр “манай дүү нар машинд сууж явсан. Тэднээс хоёр нь амиа алдаж, тав нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Осол болсон тухай 18:07 минутанд сонсоод хэргийн газарт шууд очсон. ОБЕГ нүхнээс машиныг гаргах гэж оролдож байсан боловч, кран байхгүй тул би өөрөө хувиараа гаргасан. Тухайн үед би шокийн байдалтай байсан уёраас болсон явдлыг нэг бүрчлэн санахгүй байна. Ямартаа ч тар хавийн оршин суугчид “Гангар инвест”-ийн барилга гэж хэлсэн. Бхс өмнө нь тэр нүхэнд машин унасан гэж байсан” хэмээлээ.
Өмнө нь тус компаний баригдаж буй барилга дээрээс туслах ажилтан нь унаж нас барсан хэрэг гарч байсан. Тухайлбал, 2012 онд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Гангар инвест” ХХК-ийн барьж байгаа барилга дээрээс хоёр хүн унасан байсан. “Гангар инвест” ХХК-ийн дөрөвдүгээр блокийн гадна талын басадны тулькэн дээр 36 настай эрэгтэй Б , 25 настай эрэгтэй М нар ажиллаж байжээ. Гэтэл 12 давхарт тулькны тороос тасарсаны улмаас М унаж нас барсан байна. Харин Б гэмтэж, ГССҮТ-ийн сэргээн амьдруулах тасагт хүргэгдэж байсан. Энэмэтчилэн тус компани удаа дараа хүний амь насыг авч одсон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш