logo
ӨНӨӨДӨР: “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ

ӨНӨӨДӨР: “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ

2014/02/26

09:00-12:00 цагийн хооронд Нийслэлийн төр захиргааны 5-р байрны "Иргэний танхим"-д тендерийн сонгон шалгаруулалтыг хийж компаниудыг үнэлэхэд гар бие оролцон ажилладаг нийслэлийн иргэд, төрийн бус байгууллагуудын уулзалт болно. Утас 9666-7817

09:00-16:00 цаг хүртэл Багшийн хөгжлийн ордон, 23-р сургууль дээр, Эхний жилдээ ажиллаж байгаа багш нарын II ээлжийн сургалт үргэлжилнэ.  /Багшийн хөгжлийн ордон 96061497, 23-р сургууль 99130632/

10:00 цагаас нийслэлийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны хурал Хангарьд ордны А танхимд “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ.

10:30 цагаас "Мөнхийн үсэг" группийн нэгдэл "ВиЭсЭм" компанийн нэгэн бүтээл болох орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан зар сурталчилгааны цоо шинэ суваг "Наяд систем"-ийн нээлтийн үйл ажиллагаа Тусгаар тогтнолын ордонд  болно.
Утас 88022847

11:00 цагаас жолооч нарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад тэднийг уриалан дуудаж, оролцоог нь нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэх, харъяалагдах яам, тамгын газрууд болон шийдвэр гаргагч эрх бүхий газруудын анхаарлыг хандуулах, иргэдийг татан оролцуулах, төрийн бодлогоо дэмжин ажиллах зорилготой, “Жолооч нарын эрх ашиг хөндөгдөж байгааг үл тэвчих нь” уриа бүхий “Жолооч нарын эрх ашгийг хамгаалах Холбоо” ТББ-аас МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Утас: 300995, 99182236

11:00 цагаас Инновацийн төслийн үр дүнд зохицуулах үйлчилгээтэй сүүн бүтээгдэхүүн гаргажээ. Шинэ үйлдвэрийн нээлт технологийн дээд сургууль дээр болно.  Холбогдох утас 98119897, 99031573

12:00 цагаас Хангарьд ордны А танхимд Хот байгуулалт, дэд бүтцийн хороо “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ.

13:00 цагаас “Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар хуулийн байгууллагуудын нэгдсэн хэлэлцүүлэг” болно. Бүх хуулийн байгууллагууд оролцсон томоохон хэлэлцүүлэг болно. Утас: 96561646

14:00 цагаас Хууль зүй, төрийн байгуулалтын хороо НИТХ-ын хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хангарьд ордны А танхимд хэлэлцэнэ. 88781218, 325044

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш