БНХАУ-ын нийслэл Бээжин хотод агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, гамшгийн хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан цаг уурын байгууллагын захиргаанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд утааны аюулын “улбар шар” түвшинг тогтоожээ. Энэ ажлын хүрээнд аАгаарын бохирдлын түвшин дээд цэгтээ хүрсний улмаас өндөр настан, хүүхдүүдийг гадагшаа гарахгүй байхыг зөвлөж, сургууль цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагын бүх үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн хувийн автомашинаа ашиглахаас татгалзахыг иргэддээ уриалж, хувийн үйлдвэр, байгууллагуудын ажлаа түр зогсоох шийдвэр гаргажээ.
Сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдэх болсон Бээжингийн агаарын бохирдол ийнхүү дээд хэмжээндээ хүрсэн нь агаар дахь хорт бодисын агууламж улам их нэмэгдсэн болон салхи үүсэхгүй тогтуун байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Тус улсад агаарын бохирдлын аюулын түвшинг илэрхийлэх цэнхэр, шар, улбар шар, улаан гэсэн аюулын дөрвөн тогтолцоог мөрддөг байна.