Женев хотноо болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл(ХЭЗ)-ийн 25 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг энэ сарын 5-ны өдөр тус Зөвлөлийн өндөр түвшний хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн үг хэлэв. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон олон улсын бусад баримт бичигт баталгаажсан хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүн бүр тэгш, шударга эдлэх боломж бололцоог бүрдүүлэх эрхэм зорилтоо хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйлсийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс сайшаан тэмдэглэв.
Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улс хүний эрхийн чиглэлээр олон улсын 30 гаруй гэрээ, хэлэлцээрт нэгдэн ороод байгаа бөгөөд үндэсний хууль тогтоомжоо тэдгээртэй нийцүүлэх, боловсронгүй болгоход анхаарч ажиллаж байгааг мэдэгдэв. Түүнчлэн, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол, Хүүхдийн эрхийн конвенцийн нэмэлт протоколыг тус тус хууль тогтоох дээд байгууллагад соёрхон батлуулахаар өргөн бариад байгааг дурдлаа.
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний анхдугаар илтгэлийг ХЭЗ-өөр хэлэлцүүлэх үеэр улс орнуудаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, Монгол Улсын Засгийн газраас иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дунд хугацааны тайланг бэлтгээд байгааг тэмдэглэлээ.
Улмаар Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба, Уугуул иргэдийг хамгаалах санд сайн дурын хандив өгөхөөр шийдвэрлэснийг мэдэгдээд тус албаны үйл ажиллагааг дэмжих талаар хувь нэмрээ оруулахыг бусад орнуудад уриалав.
Монгол Улс 2016–2018 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон өөрийн хувь нэмрээ оруулах бүрэн эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, тодорхой зорилт, үүрэг амлалтуудыг дэвшүүлж байгаа тухай Дэд сайд Д.Ганхуяг хэлсэн үгэндээ онцоллоо.