“Анхны үнсэлт” мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн жүжгийн гол дүрүүдэд МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа бол дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа ажээ.
Дашрамд дуулгахад мюзиклын тасалбар 20.000 төгрөгөөр борлуулагдаж байгаа бөгөөд дуучин Б.Амархүүгийн фенүүд нь тус тоглолтын тасалбарыг худалдаж авсаар хэдийнэ дуусах дөхжээ. Түүнчлэн олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тоглогдож буй тус мюзиклын тасалбар хосуудад хөнгөлөлттэй үнээр борлуулагдаж байгаа нь тасалбарын эрэлтийг нэмэгдүүлж байгаа ажээ. Ингээд үзэгчид та бүхнийг хайр дурлал, хүсэл мөрөөдөл, анд нөхөрлөлийн нандин мэдрэмж, үнэ цэнийг “Анхны үнсэлт” мюзиклээс мэдрээрэй хэмээн урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70119411, 99996615, 89107887 дугаараар лавлаарай.