Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 12. Лхагва гараг . Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 11. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Сонирхолтой өдөр. Бүх зүйл таны хүссэнээр байна. Өнөө орой олон нийтийн арга хэмжээнд оролцоход таатай байх болно. Дур булаам байдап бүх зүйлийг илүү сэтгэл хөдөлгөм болгоно. Хэрэв та болзоонд эсвэл ганц бие хүмүүсийн цугларалтанд явах гэж байгаа бол өнөө орой жинхэнэ романтик байх болно. Мөн таны романтик байдал давамгайлах тул өөрт тохирох хүнээ олох болно.
Үхрийн орд (4/20-5/20): Сонирхолтой өдөр. Энэ үед та ажил хэргийн ба хайр дурлалын хэлхээ холбоог утсаар интернетээр, тээврийн хэрэгсэл дотор, номын санд бусад олон нийтийн газарт хялбархан тогтоож чадна. Магтаал, бэлэг зэрэг нь ямар ч хэлхээ холбоонд илүүдэхгүй. Эдгээр нь өнөөдөр таны хувьд бусад үеийнхээс ч илүү хялбар байх болно.
Ихрийн орд (5/21-6/21): Маш муу өдөр. Бие тавгүйтэж, уур уцаар дээд зэргээр таныг зовоож, нервтэнэ. Тиймээс биеэ барин болгоомжтой байж, сэтгэл хөдлөлөө тогтоон барь. Өөрийгөө зөвтгөн зүтгэх болон бусдад буруугаа тохон өөрөө цэвэр гарах гэсэн оролдлого эргээд таныг эвгүй байдалд оруулна.
Мэлхийн орд (6/22-7/22): Сонор сэрэмжтэй байх өдөр. Таны бодлын хурд нэмэгдэх хэдий ч болж өгвөл ахин дахин тунгаан бодохыг хичээгээрэй. Таны шийдвэр тийм ч оновчтой байхгүй бололтой. Иймээс та анхны сэтгэгдэлээрээ аливаа зүйлийг шийдэхийг хүсэхгүй байх. Та өөрийн бодолдоо итгэхгүй байвал алдах магадлал өндөр байна.
Арслангийн орд (7/23-8/22): Эерэг өдөр. Оюун ухааны чадал, үнэт зүйлээ илүү ашигтай салбарт оруулах боломжийг идэвхтэй хайх нь чухал. Ирээдүйд орлого ашиг өгөх шинэ түнштэй холбоо тогтооход сайн. Юу ч хийсэн таныг амжилт хүлээж байна. Гагцхүү өөрийн хүчийг хэтрүүлж бүү үнэлээрэй. Хүч чадалд хязгаар бий. Оюун ухаан илүү хөгжсөн хүмүүс совин мэдрэмж ихтэй байна.
Охины орд (8/23-9/22): Өнөөдөр ажил дээр чинь бага зэрэг асуудал гарна. Та хийж байгаа ажлаа хийх гэж битгий яараарай. Харилцаандаа сэтгэл зүйн арга барьлуудыг ашигла. Бусдын хүндрэлтэй асуудлуудад нэвтрэн орж мэддэг чаддаг зүйлээрээ туслахыг хичээ. Хайр дурлалын болон хосуудын харилцаа нийцтэй байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Аюултай өдөр. Эрсдэлтэй, аюултай, этгээд гаж зүйлд дурлахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хайр дурлалд одгүй байна. Хөндлөнгийн хүмүүстэй, нэн ялангуяа хөршүүдтэйгээ маргалдаж болзошгүй. Энэ нь таны хувьд тун таагүй үр дагаварыг авч ирэх төлөвтэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тайван өдөр. Хайртай хосууд хамт амарч, уран бүтээл туурвихад аятайхан өдөр байна. Дотны хүмүүстэйгээ хамт аян замд гарч, эсвэл уран бүтээлийнхээ үдэшлэгт, олон нийтийн арга хэмжээнд уригтун. Засвар хийх буюу өөр ямар нэг хэцүү ажил эхэлсний хэрэггүй. Сонссон бүхэндээ итгэх гэсний хэрэггүй. Үнэн, зөв, жинхэнэ юм шиг харагдаж байгаа зүйлсээс болгоомжил.
Нумын орд (11/22-12/21): Тэвчээр шаардсан өдөр. Та өнөөдөр болж өгвөл битгий машин тэрэг барь. Мөнгөтэй болгоомжтой харьц. Өнөөдөр хайрттайгаа ширүүхэн маргалдаж болзошгүй байна. Түүний хэлсэн үгэнд онцгой ач холбогдол бүү өг. Удахгүй тэрээр уурласандаа харамсах болно. Энэ байдал аажмаар намдана.
Матрын орд (12/22-1/19): Таны амьдралд хайртай байр суурь эргэн тойрнынхонд юуны өмнө гэр бүлийнхэнд чинь нөлөөлнө. Хүүхдүүдтэйгээ биеийн тамираар хичээллэж, аяллаар хамтдаа явбал тохиромжтой. Хэрэв та өөртөө итгэвэл бусад зүйлээс үл шалтгаалан ажлынхаа оргилд хүрнэ. Магадгүй татварын алба, ба том өрүүдийг төлөх хэрэгтэй болно.
Хумхын орд (1/20-2/18): Сониуч өдөр. Ямар нэгэн зүйлийг хийж байх нь таны оюун ухааныг завгүй байлгах болно. Зарим тань хэсэг хугацааг чимээгүй газар өнгөрөөхийн тулд аялалаар явахаар шийдэх болно. Гэрээ орхиж явах нь танд таатай санагдах болно. Явахаасаа өмнө найз нөхөддөө баяртай гэж хэлэхийн тулд хамтдаа байх нөхцлийг бүрдүүлээрэй. Мөн бүх хүний цахим хаяг танд байгаа эсэхийг баттай болго.
Загасны орд (2/19-3/20): Таны хийх сонголт тань романтик холбоо болон өргөжиж болох юм. Өөрийгөө голох мэдрэмж төрж магадгүй. Энэ нөхцөл байдал таны амьдралыг улам хэцүү болгоно Өөр хэн нэгнийг баярлуулахын тулд өөрийн хүсэл мөрөөдөлдөө бууж өгөх сонголттой тулгарахад зүрх сэтгэлээ дага. Төгсгөл заримдаа төвөгтэй байдаг ч тэд шинэ эхлэл рүү аваачдаг.