logo
Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо

Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо

2014/03/13
Гадаад харилцааны сайд Л.Болд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын Евразийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга Антонио Соммаг 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь дэлхийн өндөр хөгжилтэй 34 орныг эгнээндээ нэгтгэсэн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд туршлага солилцох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг Парис хотноо төвтэй олон улсын нөлөө бүхий байгууллага юм.

Манай улс эл байгууллагын Евразийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш