Нийслэлийн МАН хоёр толгойтой болжээ. Саяхан болж өнгөрсөн “Эх орончдын өдөр”-өөр Нийслэлийн намын дарга Ц.Сандуй, нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар нар намын даргынхаа илтгэлийг хуудас хуудсаар нь хувааж уншсан нь нийслэл дэх МАН-ын залуу дарга нарын хагарал, сандал суудлын амбиц эцсийн шатандаа орсоныг харуулав. МАН дахь хагарал нийслэлийн залуу дарга нараар шувтрахгүй. 90 гаруй жилийн түүхтэй гэж цээж дэлдэх дуртай МАН-ын хувьд чухал өдөрт тооцогдох “Эх орончдын өдөр”-т УИХ-ын хурлын гишүүнээс Д.Сүхбаатарын талбайд цэцэг өргөхөөр ирээгүй нь УИХ-ын МАН-ын бүлгийн тогоонд ч хагарал газар авч, намын шинэ дарга ганцаардах болсныг харууллаа. УИХ дахь МАН-ын бүлэг дотроо 3-4 фракцад хуваагдана.
С.Бямбацогт Н.Энхболдыг хүчээр мөргөж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болсныхоо төлөөсөнд намаас зохиож байгаа арга хэмжээнд симбол шинжтэй оролцдог бол эрхэм гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн намын хорооны шинэ “дарга” –ын хувьд,. Н.Номтойбаяр НАМЗХ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувьд, харин “Элсний 13-т” харъяатай Б.Бат-Эрдэнийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэний хувьд “Эх орончдын баяр”-т зориулсан бөхийн барилдаанд хүрэлцэн очжээ. Дээр дурдагдсан нөхдүүд ямар нэг түлхээс төлөөсөөр М.Энхболдод бараа болоогүй бол эрхэм гишүүн Д.Лүндээгээс өөр МАН-ын даргад хань бараа байхааргүй байв. Энэ дүр зургийг томруулж харвал МАН дахь фракциудын хоорондын зай холдож, үндсэндээ ирүүл тулаанд бэлэн болсныг, намын дарга болуутаа Сү.Батболд болон С.Баярын фракцынхныг үндсээр нь цэвэрлэсэн М.Энхболд шатрын өргөөр бол бэрсээ алдаж, шалдан үлдсэнийг, цөөн лидерийн гарт 3-4 хөн фракцид хуваагдан цул явж ирсэн МАН АН шиг олон жижиг бүлэг фракцид хуваагдан шинээр бүрдэх цаг нь нэгэнт ирсэн зэрэг олон ондоо дүр зургыг харуулж байна.
Олон сар дамнан яригдаж байгаа МАН-ын нийслэлийн даргын сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед МАН-ын дарга М.Энхболд нийслэлийн залуу дарга нарын амбицыг хэрхэн хүлээн авч, хэний хүүтэй шадарлах вэ гэдэг нь одоогоор нууц байна. Үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад М.Энхболдод одоогийн нийслэлийн намын даргаар ажиллаж байгаа Ц.Сандуйг илд далд балешиглаж байгаа нь илт. Ц.Сандуй хагас сарын өмнөөс нийслэлийн намын даргын сонгуульд бэлтгэж, дүүргүүдэд хууль бус хурлуудыг гардан зохион байгуулж өөрийсдийн хүмүүсээр хурлыг бүрэлдүүлсэнийг мэдсэн хэдий ч МАН-ын даргаас ямар нэг команд өгөлгүй ус балгасан мэт дуугүй суугаа нь Ц.Сандуйг улираах сонирхол М.Энхболдод байгааг харууллаа. М.Энхболдын дохио зангаагаар хөдлөхөөс өөрөөр өөрийн гэсэн эрх мэдэл гэхээр юмгүй МАН-ын шинэ генсек намын даргын дохиогоор байдлыг зөвхөн ажиглах үүрэгтэй сууна. У.Хүрэлсүхийн чигчий хуруунд хүрэхгүй ч иртэй хурц зангаараа төстэй залуу генсек намын даргын халаасанд хав дараатай суугаа энэ мөчид нийслэлийн МАН-д хөгжмийг зөвхөн Ц.Сандуй л тоглох нь нэгэнт тодорхой болов.
Ц.Сандуй нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт амралтын өдрүүдээр хуйвалдааны шинжтэй хурал зохион байгуулж, зарим дүүрэгт тэргүүлэгчдийн хурал хуралдуулалгүй хуурамч тогтоол гаргажээ. Гишүүдийн ирц бүрдүүлэлгүй хуралдсаныг эсэргүүцсэн дүүргүүдийн намын хорооны тэргүүлэгчид, гишүүд “хууль бусаар хуралдсан хурлын шийдвэрийг цуцал” гэсэн шаардлага тавьж гарын үсэг цуглуулж хяналтын хороондоо ханджээ. Хяналтын хороо тодорхой хариу өгөхгүйд хүрвэл намын дарга цаашлаад захиргааны хэргийн шүүхэд хандахаар зэхэж байгаа тухай ч сонсогдож эхэллээ. Ц.Сандуй дүүргүүдэд дүрмийн бус хурлууд зохион байгуулахдаа дүүргийн эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын холбооныхныг оролцуулалгүй тойргийн гадна үлдээж, өөрийнхөө хүмүүсээс дүүргийн хурлыг бүрдүүлэн хайрцагласан нь асуудлыг дэвэргэжээ. Г.Төмөрбаатар даргатай Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо дүүргийн тэргүүлэгчийн сонгуульт ажилтай С.Баяр, экс Ерөнхий сайд Сү.Батболд нарын эрхмүүдийг тэргүүлэгчээс хасч, Баянгол дүүргийнхэн экс засаг дарга хатагтай Б.Амгаланг тэргүүлэгчдийн хурлаас хөөж гаргажээ.
Дүүргүүд дотроос цэнхэрт тооцогддог Хан-Уулын МАН-ын хорооны шинэ хуучин хоёр дарга МАН-ын цагаан нбайранд заамдалцаж, би чи-дээ тулсан бол хуралдаа оролцож чадаагүй Баянгол дүүргийн тэргүүлэгчид хурлын үеэр нударга зөрүүлснээр Ц.Сандуйгийн дэглэсэн дүрмийн бус хурал өндөрлөжээ. Сар шинийн өмнөхөн нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй дүүргийн намын хорооны дарга нартайгаа японд амарсан. Дүүргүүдийн намын хороодын хурлыг амралтын өдрүүдээр товгүй хийсэн Ц.Сандуй дүүргийн дарга нараа сонирхлоор нь базаж, японд бэлтгэсэн сценарийн дагуу энэ сарын сүүл ирэх сарын эхээр болох хотын даргын сонгуулийн урьдач хөрсийг бэлтгэлээ. Олигархижсан, сэтэрлэгдсэн дарга нарыг дүүргийн хурлын гадна гаргаж чадсанаараа хотын фракцын ашиг сонирхлыг С.Баяр, Сү.Батболдын фракцид тулгаж чадлаа. МАН-ын гал тогоонд өрнөсөн энэ үйл явц МАН-д тэр тусмаа хотын фракцид цоо шинэ кандитат “төрсөн”-ийг олон нийтэд харууллаа. Санаатай санамсаргүй алин боловч нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Д.Сумъяабазар нар дүүргийн МАН-ын хорооныхныг дотор нь задаллаа. Үүний бодит үр дүн нийслэлийн МАН-д аз эз хоёрын алинг авчрахыг, хотын фракц зад үсрэх эсэхийг ирэх сард болох хотын намын даргын сонгууль харуулна.