logo
Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зөвлөл байгууллаа

Орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зөвлөл байгууллаа

2014/03/17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын А/164 дүгээр захирамжаар баталлаа. Тус зөвлөлийг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай ахлах юм. Орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг төрийн бус байгууллагуудтай зохих хууль, журмын дагуу гэрээ байгуулан ажиллах бөгөөд ”Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, “Эгэл мөр” төрийн бус байгууллага, “Эрчүүд, гэр бүл” төрийн бус байгууллага, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагууд хамтран ажиллахаар болжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш