Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барьж ашиглалтад оруулах” тухай бүтээн байгуулалтын ажлыг тусгасан билээ. Энэ зорилтын дагуу Засгийн газар “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх тухай 99 дүгээр тогтоол, гэрээг баталгаажуулан гарын үсэг зурахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрөх тухай 399 дүгээр тогтоолыг тус тус баталсан билээ. Улмаар өнгөрөгч бямба гариг буюу 2014 оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам”-ын концессын гэрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн Ерөнхийлөгч С.Отгонбаатар нар гарын үсэг зурлаа.
Концесс эзэмшигч “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХКнь гэрээг үзэглэсэн энэ өдрөөс хойш 9 сарын хугацаанд нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулан Монгол Улсын төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулах, санхүүжилтийн гэрээг байгуулан төслийн эхний ээлжийн санхүүжилтийг Монгол улсын аль нэг арилжааны банкинд байршуулсан тухай нотлох баримттай байхба бусад дагалдах гэрээнүүдийг байгуулсаны дараа концессын уг гэрээ хүчин төгөлдөр болох юм.Altanbulag-2
Гэрээ нь концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих бөгөөд концесс эзэмшигч нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 1000 км транзит тээврийн хурдны автозамыг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, 30 жилийн хугацаанд ашиглан, түүний дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ.
Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны эл автозамыг байгуулснаар дотоодын дэд бүтэц болоод эдийн засгийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулахаас гадна ОХУ болон БНХАУ-ын хооронд дамжин өнгөрөх транзит тээврийн эргэлт манай улсаар дамжих бололцоо бүрдэх юм.
Төслийн барилгын ажилд ойролцоогоор 5500-7000 инженер, техникийн ажилчид шаардлагатай ба хурдны автозамыг дагаад тээвэр ложистикийн болон бусад үйлдвэр, үйлчилгээний шинэ төвүүд бий болно. Хурдны автозамаар зорчих дотоодын тээврийн хэрэгслийн зам ашигласны төлбөрийг холбогдох хууль тогтоомж, төслийн эдийн засгийн хувьд үр ашигтай байх зарчмуудыг үндэслэн авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөж тогтоохоор тус гэрээнд тусгасан байна.