logo
Оросыг дэмжигчид Крым дэх Украйны тэнгисийн хүчний удирдах байрыг эзлэв

Оросыг дэмжигчид Крым дэх Украйны тэнгисийн хүчний удирдах байрыг эзлэв

2014/03/20
Оросыг дэмжигч идэвхтнүүд Крымийн Севастополь хот дахь Украйны тэнгисийн хүчний удирдах байрыг эзэлсэн байна. Тэд Украйны тэнгисийн хүчний командлагч Серхий Хайдукийг баривчилж, Оросын тугийг удирдах байран дээр мандуулжээ. Гэхдээ энэ үеэр буун дуу гараагүй бөгөөд Украйны армийн олон албан хаагч баазыг орхисон байна. Үүнээс өмнө буюу мягмар гарагт Крымийн удирдлагууд Орост нэгдэх гэрээнд ерөнхийлөгч Владимир Путины хамт гарын үсэг зураад байсан юм. Харин ням гарагт Крымд Украйнаас салан тусгаарлах эсэхийг шийдэх санал хураалт болсон бөгөөд үүнийг барууны улсууд болон Украйны шинэ эрх баригчид ширүүн шүүмжилж, хууль бус гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Крым болон Оросын албаныхны хэлснээр санал асуулгаар Крымчүүдийн 97% нь Орост нэгдэхийг дэмжсэн байна.

АНУ болон Европын Холбоо Орос, Украйны хэд хэдэн албан тушаалтныг Москвагийн Крымд явуулсан үйл ажиллагаанд буруутган тэдний эсрэг хориг тавиад байгаа. Харин Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон "Европын Холбоо Орост маш тодорхой анхааруулгыг өгөх ёстой, хэрэв дараагийн алхмыг хийвэл Оросыг Их-8 –аас хасах асуудлыг хэлэлцэх ёстой" гэж мэдэгджээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш