Барууны улсуудын хар дэвтэрт нэр нь бичигдсэн Орос ах нарын тоо нэмэгдэж байна. Европын Холбоо хориг арга хэмжээ авч магадгүй 21 хүний нэрсийн жагсаалт дээр дахин 12 хүнийг нэмж бүртгэсэн бол АНУ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээний зарим гол хүмүүсийг "онилжээ". Жагсаалтад нэр нь бичигдсэн зарим анхаарал татахуйц хүмүүсийг CNN танилцуулж байна.
Владислав Сурков
Сурков бол Путин ойрын туслах бөгөөд зөвлөхөөр ажилладаг нэгэн. Сурковыг ихэнхдээ "Кремлийн егзөр кардинал" гэж нэрийдэх бөгөөд тэрээр Оросын одоогийн улс төрийн тогтолцоог бүрдүүлэхэд голлон нөлөөлсөн улс төрчдийн нэг аж. Тэрээр ерөнхийлөгчийн засаг захиргаанд дээгүүр алба хашсаны зэрэгцээ Путиныг ерөнхий сайд байхад шадар сайдаар ажиллаж байжээ. Сурков уг албан тушаалаа өнгөрсөн онд хүлээлгэн өгсөн байна.
Валентина Матвиенко, Парламентын спикер
Валентина Матвиенко бол Оросын хамгийн их эрх мэдэлтэй хүмүүсийн жагсаалтад 3-рт бичигддэг улс төрч. Тодруулбал Оросын улс төр дэх хамгийн өндөр албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн нэг юм. Путиныг мятрашгүй дэмждэг Матвиенко Санкт-Петербургийн захирагчаас одоогийн албан тушаалдаа хүртэл дэвшжээ. Тэрээр томоохон хөрөнгө оруулагчдыг Путины төрөлх хотод авчирсан гэдгээрээ нэр хүндтэй юм байна. Тодруулбал Матвиенког захирагчаар ажиллаж байх хугацаанд General Motors, Nissan зэрэг олон улсын компаниуд Санкт-Петербургт хөрөнгө оруулжээ.
Аркадий болон Борис Ротенберг
Ротенбергийн ах дүүс Путинтай ойрын холбоотой. Тодруулбал тэд олон жилийн турш жудогийн бэлтгэл дээр хамтарсан байна. Борис "Динамо Москва" хөлбөмбөгийн клубын ерөнхийлөгч, харин Аркадий Динамогийн хоккейн клубыг удирддаг. АНУ-ын засгийн газраас мэдээлснээр тэд Сочигийн Өвлийн Олимпийн наадмын гэрээгээр 7 тэрбум ам.доллар хүлээн авчээ. "Сочигийн Өвлийн Олимп болон Газпромын гэрээнүүдээс тэд олон тэрбум доллар олсон" хэмээн АНУ-ын Сангийн Яам хоригийг зарлах үеэрээ мэдэгдсэн байна.
Дмитрий Киселёв, телевизийн хөтлөгч
Кремлийг дэмжигч, Оросын хамгийн нөлөө бүхий сэтгүүлчдийн нэг бол Дмитрий Киселёв. Тэрээр маргаан дагуулсан байр сууриараа олонд танигджээ. Киселёв 2013 онд ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг сурталчлан "Өсвөр насны хүүхдүүдийн дунд ижил хүйстнүүдийн талаар мэдээлэл тараасан ижил хүйстнээ сонирхогчдод торгууль ногдуулах нь хангалттай биш. Тэднийг цус, бэлгийн эсийн донор болохыг нь хориглох хэрэгтэй" хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Владимир Якунин, Оросын төмөр зам нийгэмлэгийн ерөнхийлөгч
Якунин бол бас л Санк-Петербургтэй ажил амьдралаа холбосон нэгэн. Оросын Төмөр Зам нийгэмлэгийн ерөнхийлөгч тэрээр Сочигийн Өвлийн Олимпийн дэд бүтцийн зарим хамгийн том төслүүдийг хариуцан ажиллажээ.
Юрий Ковальчук, АКБ Россия банкны эзэн
АНУ-ын Сангийн Яам Ковальчукийг Путин болон бусад өндөр албан тушаалтнуудын "хувийн банкир" хэмээн тодорхойлсон байдаг. АКБ Россия нь Оросын хамгийн том банкуудын жагсаалтад 17-рт бичигддэг бөгөөд 10 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/