logo
Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын ажил эхэллээ

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замын ажил эхэллээ

2014/03/25
Нийслэлийн Авто замын газрын захиалгаар 2014 онд Улаанбаатар хотод хэрэгжих зам барилгын ажлын эхлэл болж "ЭСТО" ХХК Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам барих ажлаа 3 сарын 10-нд эхлүүлэн, хоёр жижиг гүүрийн засварын ажлыг төлөвлөсөн хугацаанаас өмнө гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар талбай дээр төмөр замтай огтлолцсон 24.7 у/м төмөрбетон гүүрийн ажил, газар шорооны ажил ид явагдаж байгаа бөгөөд он дамжин хэрэгжиж байгаа энэхүү замыг 2014 оны 8 сарын 01-нд хүлээлгэж өгөхөөр гэрээлсэн ч улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. 17.6 км урттай энэ замыг барихын тулд замын зурваст орсон 25 объектыг нэн даруй чөлөөлөх шаардлагатай. Хотын төв хэсгээр дайралгүйгээр баруунаас зүүн тийш холбогдох, замын хөдөлгөөний эрчмийн хувьд ач холбогдол өндөртэй, хоёр урсгалтай, хоёр эгнээ бүхий энэхүү замын нийт газар шорооны ажил 70 хувь хийгдсэн, таван гүүрийн дөрвийг нь бүрэн бариад байна. Энэ онд Нийслэлийн Авто замын газрын захиалгаар нийт 74 тэрбум 130 сая төгрөгийн төсөвт өртөгтэй зам, замын байгууламжийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжинэ гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш