Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоогоор 2012 онд хөгжиж буй орнуудын иргэд голцуу 7 сая хүн агаарын бохирдлоос болж нас барсан байна. Түүнчлэн зүрхний өвчин, амьсгалын замын эмгэгүүд болон хавдраар өвчлөх нь агаарын бохирдолтой харилцан хамааралтай байгааг тогтоожээ. ДЭМБ-ын мэдэгдэлд "Дэлхий даяар нас барж буй 8 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлтэй байна. Өөрөөр хэлбэл агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүрээлэн буй орчны хамгийн ноцтой эрсдэл болж байна" хэмээн онцолсон байна. Мөн агаарын бохирдлыг бууруулснаар олон сая хүнийг үхлээс аварч болохыг дурджээ. ДЭМБ-ын тогтоосноор агаарын бохирдлоос болж хүмүүс голцуу зүрх судасны өвчнөөр өвчилж, тэдгээр нь үхлийн шалтгаан болох эрсдэл өндөр байдаг аж.
Гадна орчны агаарын бохирдлоос болж тусах магадлалтай өвчнүүд.
• 40% - зүрхний өвчин
• 40% - саа өвчин
• 11% - уушгины хурц өвчин (COPD)
• 6% - уушгины хавдар
• 3% - амьсгалын замын цочмог халдвар (хүүхэд)
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Гадна орчны агаарын бохирдлоос болж тусах магадлалтай өвчнүүд.
• 40% - зүрхний өвчин
• 40% - саа өвчин
• 11% - уушгины хурц өвчин (COPD)
• 6% - уушгины хавдар
• 3% - амьсгалын замын цочмог халдвар (хүүхэд)
РАЛЬДИЙ.А /shuum.mn/