МЗЭ-ийн гишүүн, "Алтан-Өд" шагналт, Архангай аймгийн уугуул яруу найрагч Г.Баярын "Тэнгэрийн сүм-Эх орон" тайлан тоглолт өнөөдөр Улаанбаатар паласийн концертийн их танхимд болно. Яруу найрагч маань энэхүү тоглолтынхоо орлогоор эмчилгээ хийлгэж, хөл дээрээ босохыг хүсч байгаа юм.
Тэрбээр "Миний аавын цагаан овоо" /С.Жавхлан/, "Бурхан залуу нас" /Ч.Бат-Эрдэнэ/, "Дүү минь", "Чамд амжилт хүсье" /ноён Бондгор/, "Нүдэн гоо" /Б.Баяр-Отгон/ гэх мэт 20 гаруй дууны шүлэг бичсэн нь олны хүртээл болжээ.
Тоглолтонд АУЗ, СГЗ, яруу найрагч П.Бадарч, "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, СГЗ Г.Чулуунбат, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, гавьяат дуучин Н.Төмөрхуяг, зэрэг 30 гаруй уран бүтээлчид, хамтлаг дуучид оролцох юм.