Бээжингийн гудамж буюу БНХАУ-ын Элчин сайдын яамнаас Сансрын тунелийн гэрлэн дохио хүртэлх замыг БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар тохижуулах ажил эхлээд байна. Тус гудамжны инженерийн шугам сүлжээний ажлыг "Дүүрэн трейд" ХХК хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд 2014 оны 04 сарын 15-ны өдөр "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ зориулалтын техник, мэргэжлийн ажилтнуудтайгаар өндөр насжилттай мод, сөөгийг бүрэн буулгах юм. Уг ажлын хүрээнд тохижилтын ажил дуусахад ус зайлуулах болон бохирын усны ажил, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах тэмдэг, тэмдэглээ замын гэрэлтүүлэг, явган хүний зам, инженерийн байгууламж, шугам сүлжээ, ногоон байгууламж зэргийг иж бүрэн, цогцоор нь шийдэх юм гэж Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээллээ.