logo
Хачирхалтай баяр ёслолууд

Хачирхалтай баяр ёслолууд

2011/09/12
Жил бүр нэгэн хэвийн, улиг болсон баяруудыг тэмдэглэсээр байгаад залхаж байна уу. Та ямар нэгэн шинэлэг, өвөрмөц зүйлсийг хүсч байгаа л биз дээ. Энэ бүхэн мэдээж таныг сэргээж урам оруулах тийм л тэмдэглэлт мөч. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрт болдог өвөрмөц баяруудыг сонирхоод үзээрэй. Магадгүй эдгээрээс танд аль нэг баяр нь хамгийн ихээр таалагдах ч юм бил үү.

Хадака Мацүри
Япончууд жил бүрийн хоёрдугаар сарын 21-нд нэгэн ер бусын баяр тэмдэглэдэг байна. Энэхүү баяр үнэхээр өвөрмөц. Ер нь япончууд өөрсдийгөө хөгжөөх, цэнгэхдээ гаргуун. Үүний тод жишээ нь "Хадака Мацүри". Тус уламжлалт баяр жилийн хамгийн хүйтэн үед болж өнгөрдөг. Эрчүүд уг наадамд оролцохын өмнө их хэмжээний архи ууж, мөн биеэ ариутгадаг аж. Тэд нэгэн төрлийн маваши маягийн "хувцас", зарим үед маш богино хүрэм өмсдөг байна. Тус наадамд оролцох залуус сонгох юм уу нүцгэн байх нь ховор тохиолдол. Гэсэн хэдий ч, тэдний бөгсөн биеэ далдалсан хувцас нь бүдүүлэг, эртний үеийг санагдуулна. "Хадака Мацүри" баяр Японы арваад газарт болдог. Зарим үед уг баярыг зун тэмдэглэх нь ч бий. Фудоши өмссөн хүмүүсийн дунд ганцхан нүцгэн хүн нуугдаж явах бөгөөд хэрвээ түүний биед хүрч чадвал амжилт, аз жаргал ирнэ гэж итгэдэг аж. Хамгийн гол нь, ямар шалгуурыг давсан хүн нүцгэн явдаг нь тодорхой бус байгаа юм. Хүнийг мунхруулах ч амархан юм даа.

Хүүхдээс ад чөтгөрийг зайлуулна
Испанид болдог нэгэн Католик шашны баяр үзэгч, сонирхогч, жуулчдыг маш ихээр цочирдуулдаг гэнэ. Насанд хүрсэн залуус дөнгөж төрсөн нярай хүүхдийн дээгүүр харайх аж. Мэдээж, эхийнх нь зөвшөөрлийг авна.
Үргэлж л болдог юманд хүн дөжирдөг хойно, нутгийн хүмүүс энэ зан үйлийг нэг их ойшоодоггүй байна. Нэг үе рок-н-роллын хаан гэгдэж явсан Элвисийн хувцастай төстэй зүйл хувцас өмссөн залуус нялх хүүхдийн дээгүүр хайх нь үнэхээр аймшигтай. Гартаа ташуур, бороохой барьсан байдлыг нь харахад үнэхээр ад зэтгэрийг үлдэн хөөх гэж байгаа мэт. Хүмүүс чөтгөрийг үлдэн хөөгчийг харайх тэр агшинд чив чимээгүй болно. Хэрэв үсэрч буй хүн жаахан л алдаа гаргавал бяцхан үрс аюулд орох нь тэр. Нутгийн хүмүүс энэхүү хачирхалтай заншлаа "El Colacho" хэмээн нэрлэдэг аж. Энэхүү өвөрмөц зан үйлийг 1620 оноос эхлэн өнөөг хүртэл хийж байгаа гэнэ. Уг арга хэмжээг үзэж сонирхохоор маш олон хүн ирэх бөгөөд үүнд оролцсон хүүхдэд элдэв гай барцад тохиолдохгүй гэдэгт эцэг эхчүүд нь итгэдэг байна.                            


Д.Мөнхзаяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш