Ирландын Ленстер мужийн Килдэр хотод амьдардаг фермер Пэдди Мюрфигийн хониноос хоёр долоо хоногийн өмнө хонь, ямааны аль альтай нь андуурам эрлийз төл гарсан нь тун ховор тохиолдлуудын нэг болсон байна. Эм хонь ямаанаас хээлтсэн учраас ийм төл гарсан гэж үзэж байгаа бөгөөд үе дамжин хонь малласан Мюрфи "Энэ зориудын хээлтүүлэг байгаагүй, өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байгаагүй" хэмээн Irish Farmers Journal-ийн сурвалжлагчтай ярилцах үеэрээ хэлжээ. Түүний ярьснаар эрлийз төл эрүүл бойжиж, толгойд нь эвэр ургаж байгаагаас гадна ойролцоо төллөсөн бусад хургануудаас хавьгүй хурдан шаламгай ажээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/