logo
Тохуурхсан жиргээ нь хэрэгтэн болгов...

Тохуурхсан жиргээ нь хэрэгтэн болгов...

2014/04/15
Американ Эйрлайнз компанийн твиттер хуудсанд тохуурхал хийсэн 12 настай охин хуулийн өмнө хариуцлага хүлээх болжээ. Тодруулбал, Sarah хэмээх нэрээр твиттерт бүртгэгдсэн тэрээр @QueenDemetriax_ хэмээх хэрэглэгчээс Американ Эйрлайнз  компаний твиттер хуудаснаа "...намайг Ибрахим гэдэг. Афганистан хүн. Би Аль Кайда бүлэглэлтэй холбоотой ба 6 сарын 1-нд томоохон зүйл амжуулахаар төлөвлөж байна. Баяртай..." гэсэн утга бүхий жиргээ үлдээжээ. Үүний хариуд Американ Эйрлайнз  "бид таны заналхийллийг зүгээр орхихгүй ба таны IP дугаар болон бусад мэдээллийг цагдаа тагнуулын байгууллагад шилжүүлж байна..." гэж мэдэгдсэнээр уул хэрэг улам даамжирсан аж.

Дүрсгүйтэл нь хэтэрсэн охин "Би жирийн нэг охин байна, худлаа тоглож байсан юм" гэж Американ Эйрлайнзийн албаныханд мэдэгдсэн ч хэрэг нэгэнт бишдэж, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажлаа эхлүүлжээ. Түүнийг хайж байгааг мэдсэн охин өөрөө цагдаагийн газарт явж очжээ.  Одоогоор Цагдаагийн газар охиныг баривчлан саатуулаад байгаа бөгөөд "...худал, олныг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан..." гэх үндэслэлээр хэрэг үүсгээд байгаа ч чухам ямар шийтгэл оногдуулах нь тодорхой бус байна.  Харин дэггүй охины @QueenDemetriax_ гэсэн хэрэглэгчийн хаягыг Твиттер компани хаасан гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш