Монгол Улсад генерал цол бий болсны 70 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг дарга болоод ЗДТГ, Цэргийн штабаас дүүргийн харьяалалтай генералуудад хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээг Засаг дарга Д.Бадарсан нээж, Дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, Дүүргийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Х.Болормаа, Засаг даргын Зөвлөх Р.Оргил, ЗДТГ-ын дарга Д.Баасанбат болон хэлтэс албадын дарга, албан хаагчид оролцож тэдэнд халуун баяр хүргэсэн юм.
Мөн энэ үеэр “Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдэл”-ээс ая дууны мэндчилгээ хүргэж, 11 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч Г.Түвшинжаргал “Иргэн цэрэг-Бидний бахархал” илтгэлээ сонирхууллаа.
Сүхбаатар дүүрэгт нийт 13 генерал байдаг бөгөөд өнөөдрийн арга хэмжээнд Хошууч генерал С.Баасанхүү, Хошууч генерал Д.Сандаг-Очир, Хошууч генерал Ж. Гүррагчаа, Хошууч генерал Ж.Баатар, Хурандаа генерал С.Лувсангомбо, Бригадын генерал Н.Энхбаялаг, Хошууч генерал П.Сүндэв, Хошууч генерал П.Даш, Хошууч генерал А.Баатарцогт, Бригадын генерал Ж.Бадамбазар, Хошууч генерал Ж.Дашдаваа, Хошууч генерал Б.Баярмагнай, Бригадын генерал Р.Сүхбат нар оролцож, түүхэн дурсамжаасаа хуваалцлаа.
Монгол Улсад анх БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдин, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Далдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн хүнд хошууч генерал, бүгд 11 хүнд анх удаа генерал цол олгосноос өнөөдөр Монгол цэргийн түүхэнд 160 генерал төрснөөс 90 гаруй нь амьд сэрүүн байдаг ажээ.