logo
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014/05/16
2014-5-15-ны өдрийн байдлаар Хэнтэй нуруунаас усжих Хараа, Туул, Хурх, Хэрлэн голын адаг, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Алтай нуруунаас усжих Ховд, Сагсай, Турган, Сэлэнгэ мөрний цутгал Эг гол Хантай орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна. Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Сэлбэ, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 10-50 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ус судлалын сектор
2014.05.16

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш