logo
Тайландын арми төрийн эргэлт хийв

Тайландын арми төрийн эргэлт хийв

2014/05/23
Тайландад 2013 оны сүүлээр эсэргүүцлийн жагсаал өрнөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.  Жагсагчид одоогийн Засгийн газрыг бүрэн огцрохыг шаардаж жагссанаас үүдэн гарсан мөргөлдөөний улмаас 28 хүн амиа алдаж, 800 гаруй хүн гэмтэж бэртээд байгаа. Тайландад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын армийн ерөнхий командлагч, генерал Прают Чан-Оча төрийн эрхийг армид шилжүүлэн Үндсэн хуулийн хэрэгжилт зогссоныг зарлав.

Тэрээр телевизээр үг хэлэхдээ улс оронд дэг журмыг сэргээн, улс төрийн шинэчлэл хийхээ амласан байна. Мөн "Бүх радио, телевиз, кабелийн болон хиймэл дагуулын станциуд хэвийн нэвтрүүлгүүдээ цаашид зогсоож, харин цэрэг, армийн шинж чанартай нэвтрүүлэг цацах ёстой" хэмээн мэдэгдэв. Улс оронд таваас илүү хүний улс төрийн уулзалт, цуглаан зохион байгуулахыг хориглосон бөгөөд хоригийг зөрчсөн хүнд нэг жилийн хорих ял оноох эсвэл ойролцоогоор 300 ам.доллараар торгох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш