logo
WORKSHOP EURASIA  олон улсын бизнес форумд оролцов

WORKSHOP EURASIA олон улсын бизнес форумд оролцов

2014/06/11
Ром хотын Худалдааны танхим Монгол, Хятад, Япон, Солонгос, Бангладеш, Азербайджан улстай хамтран 2014 оны 6 дугаар сарын 9-10-нд Ром хотод Workshop Eurasia олон улсын бизнес форум зохион байгуулав. Тус форумд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газрын Сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ирмүүн илтгэл тавьж оролцлоо. Италийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бенедетто делла Вадова бизнес форумыг нээж үг хэлэв. Ази, Италийн нийт 200 гаруй төлөөлөгчид оролцсон энэхүү бизнес форум нь Италийн ажил хэрэгч хүмүүст Ази дахь бизнес, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудын талаар танилцуулсан чухал арга хэмжээ боллоо. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш