logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг

Ерөнхий сайд Н.Алтанхуяг "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ

2014/06/20

09:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ.

Хэлэлцэх асуудлууд:

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлан /нэг дэх хэлэлцүүлэг/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;

- Санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий  аудитор А.ЗАНГАД танилцуулна.

2. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг бий болгох тухай, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн  Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

3. Чөлөөт бүсийн тухай  /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.БАТБАЯР танилцуулна;

- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

4. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах тухай, хэлэлцэх эсэх/:

- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

14.00 цагаас: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

Ажлын хэсгийн хуралдаан:

10:00 цагаас Газрын тухай хуулийн төслийн талаар эрдэмтэн, судлаачидтай Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн уулзалт “Б” танхимд.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш