Хувь хүний орлогын албан татварын 2013 оны тайлангаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн иргэдийн татварын буцаан олголтыг аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн газар хэлтсээс хариуцдаг. Татварын алба 2013 оны хувь хүний орлогын албан татварын тайлангаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэж, татвар буцаан авах иргэдийн материалыг тухайн орон нутгийн Санхүү, төрийн сангийн нэгжид бүрэн шилжүүлсэн. Иймд татварын буцаан олголтын асуудлыг орон нутгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс тодруулах шаардлагатай аж.