logo
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод, ажлын хэсгүүд хуралдана

Өнөөдөр УИХ-ын байнгын хороод, ажлын хэсгүүд хуралдана

2014/06/24

Байнгын хороодын хуралдаан:

09:00 цагаас  Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

·         Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ.
Хэлэлцэх асуудал:
 

  • Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн хэлэлцэх эсэх/;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дуудлага худалдааг зарлах хугацааг багасгах тухай, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;
  • Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт, Улсын Их Хурлын 2013 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонсох;
  • Бусад.


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилнэ.
Хэлэлцэх асуудал:
 

  • Байгаль орчны төлөв байдлын 2013 оны тайлан сонсох.


Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны дараа “В” танхимд үргэлжилнэ.
Хэлэлцэх асуудал:
 

  • 2014 оны эхний хагас жилд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн болон цаашид хийх ажлын тухай.


14:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
 

  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааны уялдааг хэрхэн хангаж байгаатай танилцсан ажлын хэсгийн танилцуулга.

14:00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан  “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
 

  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн,соёрхон батлах/;
  • Гадаад бодлогын шийдвэр гаргах тогтолцоог боловсронгуй болгох талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсох;
  • Монгол Улсаас Зүүн хойд азийн орнуудад суугаа Элчин сайд нарын зөвлөгөөний талаар Гадаад харилцааны сайдын мэдээлэл сонсох.


Ажлын хэсгүүдийн хуралдаан:

09:00 цагаас  Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

11:00 цагаас  “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөрийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

11:00 цагаас  Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

10:00-13:00 цагаас  “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалт”-ын талаарх хэлэлцүүлэг  “Б” танхимд;

13:00 цагаас  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

15:00 цагаас Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

16:00 цагаас  Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш