Байнгын хороодын хуралдаан:
09:00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай;
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад.
14:00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.
15:00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай, анхны хэлэлцүүлэг/;
- Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
- “ДЦС-2 түшиглэн байгуулсан утаагүй түлшний үйлдвэрийн төсвийн зарцуулалт үр дүн”-д хийсэн аудитын тайлан сонсох.
Ажлын хэсгүүдийн хуралдаан:
09:00 цагаас Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;
10:00 цагаас Ноос ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот танхимд;
13:00 цагаас Улс төрийн нам, түүний санхүүжилтийн тухай болон Сонгуулийн нэгдсэн хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хамтарсан уулзалт “Г” танхимд.