logo
Г.Сарангэрэл : Х.Тэмүүжин арьсаа хамгаалахын тулд намайг хэн ч биш болголоо

Г.Сарангэрэл : Х.Тэмүүжин арьсаа хамгаалахын тулд намайг хэн ч биш болголоо

2014/06/25

Хуульзүйн  сайд Х.Тэмүүжингийн нялх амраг гэгдэх Г.Сарангэрэл хар тамхины хэргээр дөрвөн сар ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид хоригдсоны эцэст өчигдөр орой 22 цагийн үед батлан даалтад гарчээ.

Тэрбээр суллагдсан даруйдаа Хоёрдугаар суваг телевиз дээр очиж, "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсон байна. Г.Сарангэрэл ярихдаа "Намайг найз охидтойгоо зугаалаад явж байхад цагдаагийнхан ирж, "Та нар хар тамхи татсан чинь үнэн биз дээ. Татдаг биз дээ" гэж сүрдүүлсэн. Бид айсандаа  "тийм" гээд хэлчихсэн. Тэгсэн чинь л хорьсон. Хорих ангид байхад хоригдогчид болон хянагчид бүгд надтай "Биеэ үнэлэгч, хар тамхичин" мэтээр харьцаж байсан. Хорих ангийнхан намайг дандаа онц хүнд гэмт хэрэгтэнүүдтэй өрөөнд хорьж, сэтгэлзүйн дарамт үзүүлдэг байсан хэмээн ярьж байв.

Харин Хуульзүйн сайдтай янаг амрагийн харьцаатай байсан талаараа "Бид хүмүүсийн яриад байгаа шиг дотно харьцаатай байсан нь үнэн. Х.Тэмүүжин бид хоёрыг Алтанчимэг /хар тамхины хэргээр одоо хоригдож байгаа/ гэж охин анх танилцуулсан. Би Х.Тэмүүжинтэй бэлгийн харьцаанд орохдоо 17 настай байсан. Тэр надад тусалж, мөнгө  өгдөг байсан. Би тухайн үедээ түүнийг их л сайн хүн гэж боддог байсан. Харин тэр улстөрчийн нэр хүндээ хамгаалахын тулд намайг өгөөш болгосонд гомдолтой байна. Тэр намайг хулгайч охин мэтээр ярьсан байна лээ. Намайг хар тамхины хэрэгт холбогдоход Х.Тэмүүжин Хуульзүйн яамны газрын дарга О.Алтангэрэлээрээ дамжуулан өмгөөлөгч олж өгсөн. Би одоо ч тэр өмгөөлөгчөөс нь хуульзүйн тусламж авч байгаа" хэмээн ярив.

Харин анх тэдний дотны харьцааг дэлгэсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн талаар ярихдаа "Тэр хүнтэй би уулзах хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан удаа дараа тавьсан. Гэтэл миний өмгөөлөгч н.Батбаяр "Миний үйлчлүүлэгч О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжлэх боломжтой" гэж ярилцлага өгсний дараа О.Баасанхүү гишүүн  хорих ангид ирж надтай уулзсан. Тэр надтай маш муухай харьцсан. "Чамтай УИХ-ын гишүүн ирж уулзаж байгаад баярлах хэрэгтэй. Чи Х.Тэмүүжинтэй дотно харьцаатай байсан чинь үнэн биз дээ, хар тамхи татдаг биз дээ. Энэ талаараа бич гээд л дарамтласан. Би бүүр тэсэхээ болиод уйлсан. Тэр хүнд гомдолтой байгаа" хэмээн ярьсан байна.

Тэрбээр хоригдож байх хугацаандаа өөрт тохиолдсон бүх зүйлээ ярьж, ард түмэнд өөрийгөө ойлгуулсан нь зөв гэж бодсон учраас ийнхүү ярьж байгаа гэдгээ онцлож байв. Мэдээж үүнийг ярьсны дараа маш их дарамт шахалт ирж магадгүй ч үүнээс айхгүй байгаагаа хэлжээ. Эцэст нь тэрбээр Х.Тэмүүжин арьсаа хамгаалахын тулд намайг Монгол Улсад нүүр хийх газаргүй болголоо хэмээн хэлжээ.

Ингээд энэ талаархи дэлгэрэнгүй ярилцлагыг дараах бичлэгээс үзнэ үү.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш