Цэргийн алба хааж байхдаа бусад 5 цэргээ буудан амь насыг нь хөнөөж, 6 цэргийг шархдуулсан цэрэг Им саяхан баривчлагдах үедээ шархадсны улмаас Кангванду аймаг дах Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байна.
Тэрээр амиа хорлохыг завдан өөрийнхөө цээжин тус газраа буудан 4 дэх хоногтоо эмчлүүлж байгаа ба түүний биеийн байдал маш сайн байгаа ажээ. Өдөрт 2 удаа , 30 минутаар аав, ээжтэй нь уулзуулж байгаа бөгөөд тэрээр түүний оронд байсан өөр хэн нэгэн ч энэхүү хэргийг үйлдэн өшөөгөө авах байсан хэмээн хэлж байгаа ажээ.
Халагдахаасаа ердөө 3 сарын өмнө дээрх хэргийг үйлдээд байгаа Им цэргийг тийм байдалд хүргэсэн хариуцлагыг Солонгос улсын Батлан Хамгаалах яамнаас түүний аав нэхэж, хүүгийнхээ амиа хорлохыг завдахаасаа өмнө уйлан бичсэн гэрээслэлийг баримт болгон нийтэд үзүүлэхийг шаардсан байна.