logo
Компьютер анх удаа хүн болж “жүжиглэв”

Компьютер анх удаа хүн болж “жүжиглэв”

2014/06/26
Оросын программчдын зохион бүтээсэн анхны хиймэл ярилцагч компьютерийн программ Одесс хотын 13 настай   Евгений Густман хүүгийн дүрд “жүжиглэн” Английн Редингийн их сургуулийн тусгай комиссийн гишүүдтэй ярилцан 33 хувийг нь төөрөгдүүлж чаджээ. Ийнхүү тус програм Тьюрингийн гэх шалгалтыг анх удаа даван хүний дайтай хиймэл оюун ухаан гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаа аж.

“Индепендент” сонинд тус программыг зохион бүтээгчдийн нэг В.Веселов ярилцлага өгөхдөө, ”Бидний гол зорилт бол программаа 13 настай хүүхдийн мэдлэгээр цэнэглэх явдал байсан бөгөөд итгэл үнэмшилтэй ярилцагч болгохын тулд их цаг зарцуулсан” гэжээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш