БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Уныг хөнөөхөөр тус улсыг зорьж буй хоёр этгээдийн тухай өгүүлэх “The Interview” буюу “Ярилцлага” кино улс төрийн халуун сэдэв боллоо. Умард Солонгосын эрх баригчид ирэх намар цэнхэр дэлгэцнээ гарах уг киног дайны өдөөн хатгалга гэж үзэж буйгаа мэдэгдэн дайтахад бэлэн буйгаа анхаарууллаа.
Хэрэв АНУ-ын Засгийн газар “Ярилцлага” киног дэлгэцэнд гаргахыг нь хориглохгүй бол чанга хатуу, өршөөлгүй хариу цохилт хийх болно гэж Умард Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч KCNA/КейСиЭнЭй/ агентлагаар дамжуулан мэдэгдсэн байна.
Нэр нь үл мэдэгдэх төлөөлөгч АНУ-ын эрх баригчдын өдөөн хатгалга дээд цэгтээ тулж, үл бүтэх кино уран бүтээлчдийг турхирч, их удирдагчийн нэр төрд халдан олны зэвүүцлийг төрүүлэх алхам хийлээ хэмээжээ. Шуугиан дэгдээгээд буй киноны гол дүрд Сет Рожен, Жэймс Франко нарын одод тоглосон бөгөөд АНУ-ын Тагнуулын төв газраас Ким Чен Уныг хөнөөх даалгавар авч ярилцлагын нэвтрүүлгийн продюссерийн дүрээр БНАСАУ-д нэвтэрч буй талаар өгүүлэх юм байна.