logo
Сноуден дахин түр хугацааны орогнол хүслээ

Сноуден дахин түр хугацааны орогнол хүслээ

2014/07/02

Өнгөрсөн жил Оросоос орогнол хүссэн, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден дахин
 нэг жил түр хугацааны орогнол олгохыг хүсэн Оросын Холбооны цагаачлалын албаны Москвагийн хэлтэст ханджээ
. Известия сонины мэдээлснээр Вашингтон Сноудены Америкийн иргэний паспортыг хүчингүй болгосон тул ийнхүү орогнол хүсэхээс аргагүй болсон байна.

Сноуден орогнол хүссэн өргөдлөө зургаадугаар сарын 30-ны дотор өгөх ёстой. Өнгөрсөн жил олгосон зөвшөөрөл нь долоодугаар сарын 31- ний өдөр дуусч байгаа юм. Тиймээс тэр Орост үлдэхийг хүсвэл энэ тухайгаа баримт бичигт заасан хугацаа дуусахаас сарын өмнө мэдэгдэх ёстой” хэмээн ОХУ-ын Цагаачлалын албанаас тодруулга өгсөн байна..

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш