logo
Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар хуулиа батлууллаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар хуулиа батлууллаа

2014/07/02

УИХ-ын хаврын чуулган өчигдөр хаалтаа хийсэн билээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар шилэн дансны хуулийн төсөл, Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоох төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, Газрын тосны тухай хууль болон бусад холбогдох хууль зэрэг хүлээгдэж байсан нэн чухал хуулиудыг хэлэлцжээ. Зогсонги байдалд ороод байсан уул уурхайн салбар ийнхүү олон сарын дараа хуультай болсноор сэргэх магадлал нэмэгдэх нь дамжиггүй юм. Тус салбарын ажилтнууд ч үүнд сэтгэл өндөр байна.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь нэг хэсэг нийгэмд бухимдал, маргаан үүсгэж, Монголын уул уурхай зогсонги байдалд орсноор, эдийн засгийн хямрал нүүрлэснийг дээр, доргүй хэлэлцэж байсан ч нэгэнт хууль нь батлагдаагүй байсан тул яах ч аргагүй байлаа. Харин олны зэмлэлд өртөөд байсан уул уурхайн сайд Д.Ганхуяг, сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр нарын баг өөрсдийн боловсруулсан хуулийн төслийг УИХ-аар батлуулж чадсан нь үнэхээр баярлахаас өөр аргагүй үйл явдал болж байна. Нэгэнт хууль эрхзүйн орчин нь бүрдсэн тул гадаадын хөрөнгө оруулагчид одоо орж ирэх нь тодорхой. Оюутолгойгоос авахуулаад бусад уурхайнууд ч сэргэх нь лавтай үнэн билээ. Тиймээс энэхүү хуулийг батлуулахад чамгүй хүчин зүтгэсэн Уул уурхайн яамныханд талархахаас өөр аргагүй юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш