Хоёр Солонгосын дундын бүс болох Кесон аж үйлдвэрийн тойрогт ажилладаг хойд солонгосчуудыг өмнөдийн амттан болох “Чоко Пай”-г идэх юм уу, биедээ авч явахыг хоригложээ. Урьд нь ажилчид өдрийн хоолондоо “Чокопай” идэж, заримдаа бүр ажлаасаа авч гарах эрхтэй байж.
Харин Өмнөд Солонгосын “Чосун Ильбо” сонинд бичснээр ажилчдын зарим нь үйлдвэрээс тараасан хоол хүнсийг Пхеньяны хар зах дээр худалддаг тул Хойд Солонгосын эрх баригчид ийм шийдвэр гаргасан бололтой.
Гэхдээ Хойд Солонгосын төв телевизээр энэ талаар мэдээлэхдээ “Манай иргэд Өмнөдийн амтгүй хүнс идэхээс залхсан учир бид ийм хориг гаргалаа” гэжээ.