Барилдах бөхчүүдийн бяр их, мэх нь уран байг
Уралдах хүүхдүүдийн гийнгоо нь уянгалаг, хөлөг нь хурдан байг.
Харвах мэргэчүүдийн сум нь оночтой байг… хэмээн ерөөдөг монгол наадам айсуй.
Орчин цагийн судлаачид Монголын наадам Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн тодорхойлжээ. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн тодорхойлж байсан аж.
Учир нь газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүнд энэ гурван чадвар зайлшгүй хэрэг болдог байжээ. Тухайлбал, морийг гарамгай унахын сацуу нум сум тавьж дайснаа устгана. Харин гардан байлдаанд сэлэмгүй оролцохдоо бөхийн мэх ашиглах шаардлагатай байжээ. Тухайн үеийн Хүннүчүүд бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс наадам зохион байгуулдаг байсан аж. Үүнээс хойш монгол угсаатнууд эрийн гурван наадмыг зохиосоор иржээ.
Дундаа хэд хэдэн удаа тасарсан нь монгол овог угсаатнуудын хагарал, бутралтай холбоотой хэмээн эрдэмтэд тодорхойлдог. Зарим тохиолдолд бутарсан аймгууд нэгдэх, найрсаг харилцаа тогтоохын тулд наадам зохион байгуулдаг байсан гэнэ. Ингэхдээ аймгийн, овгийн ахлагчийн мэдэгдлийг элчээр дамжуулдаг байжээ. Харин найрамдаж наадам зохион байгуулахыг хүссэн хүсэлтийг нь хүлээн аваагүй тохиолдолд заналт дайсан хэмээн үзсэн. Тэгэхээр наадам нэг талаараа монгол үндэстний эв найрамдлын тэмцээн болж байсан аж. Өөрөөр хэлбэл, грекчүүд олимп зохион явуулж эхэлсэнтэй агаар нэг юм.
Монгол бөх 7-11 мянган жилийн өмнө үүсчээ
Одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумийн Дэл хөнжлийн ууланд монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсныг гэрчлэх хадны сүг зураг бий. Энэ зураг хүрлийн үеийн түүх дурсгалд хамаардаг аж. Тэгэхээр монгол бөхийн барилдаан 7-11 мянган жилийн өмнө үүссэн байна. Зарим судлаач үүнээс ч өмнө үүссэн төдийгүй, тухайн үед эрийн гурван наадам зохион явуулдаг байсан. Гэхдээ морь уралдах, нум сум харвах, бөх барилдах нь Хүннү гүрний үеэс үүсэлтэй гэдэгт дийлэнх эрдэмтэд санал нэгддэг аж.
Харин 7-11 мянган жилийн өмнө зөвхөн монгол бөхийн барилдаанаар наадам зохион явуулдаг болж таардаг байна. Монгол бөхийн зодог цэнхэр өнгөтэй байдаг нь мөнх хөх тэнгэр, улаан шуудаг нь монгол бөхийн гал голомт тасрахгүй гэсэн утгыг илэрхийлдэг байжээ. Түүхийн сурвалж бичгээс үзвэл зодог, шуудаг зарим цаг үед шашны янз бүрийн номлолын бэлгэдлийг агуулж, өөр өөр өнгөөр урлахад хүргэж байсан аж. Харин Ардын хувьсгал ялсаны дараа улаан зодог, хөх шуудгийг хэрэглэх болов. Энэ нь хувьсгалт үзэл санааг дээдлэх нэг хэлбэр байсан гэж эрдэмтэд тайлбарлажээ.
Харин монгол бөхийн цол өнөөгийн судлаачдын таамагласнаар 1600 гаруй жилийн тэртээ үүсчээ. Тэгвэл бидний мэдэх цолыг XI зууны сүүлчээс эхлэн харцага, бүргэд, гарьд, шонхор гэх зэрэг нэртэй цолыг өгч байжээ. XIII зуунаас начин, заан, арслан, аварга нэрээр цоллож иржээ. Ингэхдээ эдгээр том цолыг шөвгөрсөн бөхчүүдэд олгож байсан уламжлал өнөөг хүртэл уламжлагдсан байна. Харин XVIII зуунаас цолны чимэг үүсчээ. Тухайн үед бөхийн цол олширч байсан нь тэдгээрийг ялгахын тулд чимэг олгох болсон байна. Бүр начин цолтой бөхийн шинж чанараас шалтгаалан олгодог байжээ.
2005 онд батлагдсан Баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд тав давбал начин, зургаа давбал харцага, долоо давбал заан, найм давбал гарьд, ес болон түүнээс дээш давбал арслан цол олгох болсон. Харин Улсын арслан түрүүлбэл аварга, аварга цолтон түрүүлбэл, далай аварга, далай аварга түрүүлбэл, даян аварга, даян аварга түрүүлбэл дархан аварга цол олгодог журам тогтсон юм.
1921 оноос хойш хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөх бол Дархан аварга Б.Бат-Эрдэнэ юм. Тэрбээр Улсын баяр наадамд 11, Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншиг наадамд түрүүлж байжээ. Монгол бөхийн үндсэн мэхийг хамгийн багаар бодоход 45 байдаг аж. Гэхдээ үүнд эрдэмтэд маргалддаг. Заримдаа 666 мэх байсан гэж үзэх эрдэмтэн бий. Мэхийг дан, давхар, угсраа, хариулт мэх хэмээн ангилдаг. Энэ нь олон хувилбараар ашиглагдахад хамгийн дөхөм юм.
Монгол адууг овгийн зохион байгуулалтын үед гэршүүлжээ
Заан дөрвөн соёотой
Заамал зургаан хүзүүтэй
Засмал дөрвөн туурайтай
Замбага хоёр чихтэй
Туулай сайхан зоотой
Тунсаг сайхан сүүлтэй
Тухлаг бадируун биетэй
Мойл хар нүдтэй
Молор эрдэнэ толгойтой
Мохошгүй эрэмгий чадалтай… хэмээн монгол түмэн адуугаа дээдэлдэг билээ.
Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид монгол адууг эх нутагтаа үүссэн хэмээн нотолсон билээ. Тэгвэл хүний хэрэгцээнд тохируулан гаршуулж эдэлсэн анхны хүмүүс нь эртний монголчууд аж. Үүнийг Оросын С.Н.Боголюбовский, Я.Ялус, А.Л.Окладников, Японы Гото Тамида, эртний Төвдийн Бодова болон бусад эрдэмтэн янз бүрийн судалгааны үр дүнд баталсан байна.
Монголчууд адууг гаршуулж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн олон мянган жилийн явцад адуу эдлэх өвөрмөц давтагдашгүй соёл тэдний дунд эртнээс бүрэлдэн тогтсон. Мал хариулах, тээврийн хэрэгсэл болгох, ан гөрөө, цэрэг дайнд, харилцаа холбоо барих, төрт ёсны үйлдэл, гоёл, хурдан морь уяхад ашиглаж иржээ. Түүнчлэн, морио дээдэлж хөгжмийн зэмсэг бүтээсэн нь морин хуур билээ.
Монголчуудын адууг эдлэх соёлын оргил нь хурдан морины уралдаан байсан аж. Нүүдэлчдийн соёлын хөгжлийн жамаар хүн адууг зөвхөн үйлдвэрлэл, дайн байлдааны хэрэгсэл төдийгүй баяр цэнгэлийн нэгэн хэрэгсэл болгосон нь эртнээс үүсэлтэй гэнэ. Морины уралдааныг анх зэрлэг тахийг гэршүүлж эхэлсэн тэр цагаас эхэлсэн. Уралдааны хэлбэрээ овгийн байгуулалтын үед олсон гэж эрдэмтэн Н.Алтан-Очир тодорхойлжээ.
Гэвч хурдан морины уралдааны тухай Хүннү гүрний үеэс тэмдэглэсэн байна. МЭӨ I-III зууны үед монголчууд хурдан морь уяж, уралдуулж байсан тухай цадиг түүх бичиг өгүүлдэг. Эртний “Судар тэмдэглэл”, “Зүүн Хан улсын бичиг”-т “Хүннү гүрний үед цагаан cap (таван cap), намар цугларч тэнгэр газар, өвөг дээдэс сахиустныг тахих буюу хүн ам, мал унаагаа бүртгэн үздэг, хуримлан найрлаж морь давхиулан, тэмээ уралдуулан нааддаг цэнгэлддэг байв” хэмээн өгүүлжээ.
Уралдаанд түрүүлсэн агт хүлгийн нэр цол, үнэ өртөг нь мянган хувь өндөр болж, улс даяар хурдан морийг эрдэнэ мэт эрхэмлэн үздэг байжээ.
Тухайн үед хурдан морь уяж сойж байсныг гэрчлэх баримт бол өнөөгийн Дархан хотын ойролцоох Хүннүгийн үеийн булшнаас олдсон тоглож, ноцолдож буй хоёр морины хүрэл цутгамал гэдэг. Монголын нууц товчоо, Лувсанданзангийн “Алтантовч”, Марко Пологийн тэмдэглэл зэрэг эртний сурвалжуудаас үзэхэд XIII-XII зууны монголчууд уул овоо, онгон шүтээн, тугаа тахих, цэргийн хүчээ бүртгэн үзэх, хөрш улс, аймагтайгаа найрамдах, аян дайнаас буух зэрэгтээ найр наадам хийж байжээ.
Үүнийг Чингисийн чулууны бичигт их хааныг 1224 онд баруун зүгээс нутагтаа буцаж явахдаа Буха Сочихой гэдэг газарт наадам хийж байсан тухай тодорхой өгүүлсэн байдаг аж. Манжийн хаан 1772 оноос эхлэн Хэнтий хан уул, Хан уул, Отгонтэнгэр уулыг тогтмол тахиж наадам хийх хуультай болгосон байна. Хэнтий хан уулыг Түшээт хан, Сэцэн хан, Их шавиас тахидаг. Харин Отгонтэнгэр уулыг Засагт хан, Сайн ноён хан аймаг зэрэг газраас голлон тахидаг байжээ. Эдгээр тахилгын үеэр нэлээд наадам болдог байсан аж.
1911, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын үрээр тогтсон төр, засгийн бодлого ч эрийн гурван наадамд нэлээд хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Хурдан морины шинж, уяа заслын арга ухааныг олон янзын сударт хэдэн талаас нь өгүүлсэн боловч тэд цөм эртний дорно дахины язгуур махбодийн онолд тулгуурласан, өөр хоорондоо зөрчилдөхгүй байдгаараа нэгэн цогц зүйл болох ажиглагддаг байна.
Хавт Хасарын хүү хамгийн хол харважээ
Нум сум бол эртний монгол цэргүүдийн голлох зэвсгийн нэг билээ. Тэгвэл цэргүүд бэлтгэл хийхдээ сур харваж байсан нь түүхийн сурвалж бичигт өгүүлдэг байдаг. Хүннү, Сүннүгийн үед сурын харвааг эрийн гурван наадмын төрөлд багтаажээ. Их Монгол улс 1224 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Буга Сочих буюу Бара буга Сочигой гэдэг газар хийсэн наадамд Хасарын хүу Эсэхий мэргэн 335 алд (502.5 метр) газраас байг амжилттай харваснаар түрүүлж байжээ.
Энэ бол сурын харвааны түүхэн дэх хамгийн хол зайд амжилттай харвасан тохиолдол гэдгээрээ гадныхны сонирхлын төвд байдаг. Монголчууд нум сумыг шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн чадамгай эзэмшиж, хавчаахай нумтай чулуун зэвтэй сумтай байжээ. Харваачид тэмцээн явуулахдаа зэвтэй сумаар гол төлөв нэхий харваж байсан аж. Харин газрын хэмжээг тогтоосон тодорхой заалт байсангүй. Хэн хатуу том нум барьж холд хүчтэй, мэргэн харваж оносон нь тэргүүн байрт ордог байжээ.
Сурын харваа нь Монголын наадмын нэг төрөл боловч Манжийн дарлалын үед монголчуудыг цэргийн эрдэмд боловсрохоос сэргийлж сарампай харвах мэт зарим төрлийг нь хоригложээ. Харин энгийн харвааг нь арга буюу хориглож чадаагүй аж. Мөн Богд хаант улсын үед сурын харваа сэргэж, цэргийн бэлтгэл, эгэл наадмын утгатай болсон байна.
Монгол нум нь хийцийн хувьд хавчаахай, нарийн хийцийн нум гэх мэт төрөл бий. Нарийн хийцэт нумны мөсийг хулс зэрэг уян хатан модоор хийж, гадна тал нурууг шөрмөс, шандсаар, дотор тал буюу элгийг одос, янгир, оронго зэрэг амьтны эврээр элэглэн маш бат бэх хийнэ. Нарийн хийцэт нь хавчаахай нумыг бодвол холч, хүч хоёроороо давуу талтай басур харвах нумыг хүнд, хүчээр хоёр ангилна. Хөвчит нумыг ханатал татахад хэчнээн тэнхээ орсныг нумны хүч буюу хөвч гэнэ. Харвасан сумын хурд, хүч нь нум сум болон харваачийн хүч чадлаас шалтгаалдаг.
Хаана ч үгүй шагайн наадаан
Хубилай хааны үед шагай харваж байсан тухай Хятадын эртний “Шар зурхай” номонд өгүүлсэн байдаг аж. Түүнчлэн, Монголын нууц товчоонд Тэмүүжин, Жамухтай анд барилцаж байхдаа шагайн харваагаар наадаж байжээ. Харин социалист нийгмийн үед шагайн харвааг лам нарын тоглоом хэмээн тодорхой хориглодог байв.
1990 оноос хойш шагайн харвааг эрчимтэй хөгжүүлж 1999 оноос хойш Улсын баяр наадмын төрөлд багтаажээ. Эртний монголчууд шагайн харваагаар наадах нь оюун ухааныг төвлөрүүлэхэд ач тустай хэмээн үздэг байжээ. Иймээс ч Их Монгол Улсаас хойш хүүхдүүдээ шагайн харваагаар наадуулдаг байсан түүхтэй.