logo
Конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2014/07/05

Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенци болон Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эдгээр конвенцид нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй ба Монгол Улсын далбаа мандуулан хөвж буй хөлөг онгоцонд ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжирч, осол зөрчлийн үед аврах ажиллагаа явуулсны шагнал урамшуулал, төлбөр, нөхөн төлбөрийг далбааны эзэн манай улсын зүгээс зохицуулдаг болох юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш