logo
Хулгайлагдсан охидоос 63 нь Боко Харам бүлэглэлийнхний гараас мултрав

Хулгайлагдсан охидоос 63 нь Боко Харам бүлэглэлийнхний гараас мултрав

2014/07/09

Зургаадугаар сард Нигер дэх Боко Харам бүлэглэлийнхэнд хулгайлагдсан 63 охид эмэгтэйчүүд өнгөрсөн баасан гарагт оргож, шатаагдсан тосгондоо эргэн ирсэн гэж тус улсын албаны эх сурвалж мэдээллээ. Боко Харамын дайчид дөрвөн өдөр тулалдсаны эцэст тэднийг 6-р сарын 18-нд Борно мужийн Куммабза тосгоноос хулгайлсан бөгөөд 30 эрэгтэйг хөнөөж, тосгоныг тэр чигт нь галдаад байсан юм.

Тус зэвсэгт бүлэглэлийн барьцаанд одоо 200 гаруй сурагч охид байгаа гэж үзэж байна. Тодруулбал тэдгээр хүүхдүүдийг 4-р сарын 14-нд Чибок тосгоноос хулгайлсан ба энэ бусармаг явдлыг эсэргүүцсэн хөдөлгөөн олон улсад өрнөсөн билээ. CNN-ийн мэдээлснээр Боко Харам бүлэглэл сүүлийн үед зүүн хойд хэсгийн Борно мужид охидыг хулгайлах нь нэмэгджээ. Өнгөрсөн 11-р сард хулгайлагдсан хэсэг охидыг хожим нь тус бүлэглэлийнхнээс аварсан байдаг. Гэхдээ тэдний зарим нь хүүхэдтэй, зарим нь жирэмсэн, мөн бусдыг нь Исламын шашинд хүчээр оруулж, хулгайлсан эрчүүдтэй хүчээр гэрлүүлсэн байжээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш