Хүчтэй хар салхи Японы Окинава арлыг дайрсан байна. Орон нутгийн албаныхан болзошгүй аюулаас сэргийлэхээр 480 мянга гаруй оршин суугчдадаа хоргодох байранд байхыг анхааруулсан гэж BBC мэдээлэв. Неогури хэмээх хар салхи мягмар гарагт өмнөд арлуудыг дайран өнгөрсөн бөгөөд энэ үеэр хүчтэй салхи салхилж, ширүүн бороо орсон байна. Цаг уурын агентлагаас мэдээлснээр салхины хурд дээд тал нь 252 км/цагт хүрсэн бөгөөд 50 мянга орчим айл тог цахилгаангүй болжээ. Окинавагийн цагдаагийн газраас мэдээлснээр цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр 3 хүн гэмтсэнээс гадна нэг загасчин сураггүй болсон байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
РАЛЬДИЙ.А /shuum.mn/