Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан-Хүй долоон худагт
08.00 Шагайн харвааны хэсгийн харваа.-Шагайн асарт
10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг-Сурын талбайд
10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны талбайд
12.00-12.30 Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол Их эзэн Чингис хааны талбайд
14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан-Хүй долоон худагт
14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг-Сурын талбайд
15.00-18.00 Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт - Соёлын төв өргөөнд
16.00-19.00 Холч морьдын уралдаан-Хүй долоон худгийн Бага Цагаан хөтөлд
20.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол -Төрийн ордон
Үзвэр үйлчилгээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон:
19:00 цагаас “Маск продакшины шилдэг хөтөлбөрүүд” хошин урлагийн тоглолт
Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулга:
16:00,18.00 цагуудад “Ардын язгуур урлагийн дээжис ” тоглолт
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим:
10:00-18:00 цагийн хооронд “Монголын сайхан орон” үзэсгэлэн
Улаанбаатар хотын музей:
10:00-17:00 цагийн хооронд Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр
Монголын Уран зургийн галерей:
9:00-18:00 цагийн хооронд “Талын дайчдын соёл” үзэсгэлэн
Богд хаан ордон музей:
9:00-18:00 цагийн хооронд “Дашингийн цуваа” сэдэвт үзэсгэлэн
Чойжин ламын сүм музей
9:00-18:00 цагийн хооронд Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей
9:00-18:00 цагийн хооронд “Очирт Аюулган үйлдэгчийн нууц” үзэсгэлэн
Монголын театрын музей
10:00-17:00 цагийн хооронд “Хаадын хаан” лаан барималын үзэсгэлэн
Монгол цэргийн музей
10:00-17:00 цагийн хооронд “Халх голын баатрууд” үзэсгэлэн болон “Монгол адууны соёл” үзэсгэлэн