Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 19. Шувуун хошуут одтой, 1 цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хөгжилтэй өдөр. Гэр бүлээсээ таашаал ав. Хүүхдүүдтэйгээ тоглох нь амрах сайхан завшаан юм. Настай эцэг эх тань ганцаардана. Тиймээс та тэдэнтэйгээ холбогдоорой. Гэр орны аюулгүй байдлыг шалга. Зарим хүмүүс шинэ орон гэр хайна. Та бүхий л боломжийг судлан өөрийн нөхцөлд таарсан сонголтыг хийх нь чухал байна. Үдэш болоход сэтгэл хүчтэй хөдөлнө. Завгүй өдрийн дараа сайхан унтаж амар.
Үхэр (4/20-5/20)
Үр бүтээлтэй өдөр. Таны хөлийн хуруунууд таныг ширүүн уралдааныг үргэлжлүүлэхэд туслана. Та өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд дээш харж, өөрийн хүч зоригоо олж ав. Өнгөрснөө эргэцүүлэн бод, ирээдүйг тодоор дүрслэхэд тус болж юуны магад. Ахмадуудын үгийг сонс, тэд гэр бүлийн гишүүдээс илүү ухаантай нь шүү дээ. Хэдий байн байн нэг зүйлээ давтдаг ч тэдний зөвлөгөөг дага.
Хамтатгах (5/21-6/21)
Таатай өдөр. Аливаа даалгаврыг цаг хугацаанд нь амжуулах нь төөрөгдөлд орохоос хамгаална. Та дэлгүүрээр явахдаа олон зүйл судлан хамгийн ашигтай худалдаа хийхийн тулд үнийг нь харьцуулна. Санхүү тань хүссэн зүйлээ авах боломжийг олгохгүй байна. Тиймээс та мөнгөө өөр зүйлд зориулахгүй байхыг хичээ. Та энэ орой гадуур гарч оройтно. Тиймээс магадгүй буудалд хонох нь илүү хөнгөн, найдвартай байж болох юм. Зарим хүмүүс хүүхдүүдээ хамаатандаа танилцуулж, түүх ярин хөгжилдөнө.
Мэлхий (6/22-7/22)
Та аль хэдийн эцэг эсвэл эх болсон бол одоо л гэр орондоо сайтар анхаарах цаг. Ямарваа шийдвэр гаргахаасаа өмнө байж болох бүхий л боломжуудыг шалгаж үзэхээ мартав аа. Юунд ч санаагаа зовоох хэрэггүй. Зүгээр л гэртээ бүхэл өдрийг амарч өнгөрүүл. Энэ ордны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ гадуур зугаалж, хөгжилтэй тоглоом тоглон, тэднийхээ жаргалтай инээлдэхийг сонсож сэтгэл нь сэргэх болно.
Арслан (7/23-8/22)
Зоримог өдөр. Таны ажиллах орчинд анхаарал тусна. Хэрэгцээгүй зүйлсээ ялгаж салга. Өөрийнхөө хэрэгтэй байгаа зүйлсийг нэмсэнээр та хаашаа явах гэж байгаагаа олж мэдэх болно. Хэдийгээр энэ үйл явц хэцүү боловч та чадна. Арслангуудын амбиц нь жолоодлого болно. Тиймээс хэрвээ та зөв чиглэлд хөдлөхгүй бол уур уцаар бухимдал төрөх болно.
Охин (8/23-9/22)
Өөрийнхөө мөрөөдөлд анхаарлаа хандуул. Хэдийгээр хүндхэн шийдвэр гаргах хэрэгтэй болсон ч амьдралдаа зоригтой шинэчлэл хийх талаар бодож эхлэх нь зүйтэй. Таны хүчээ зарцуулаад байгаа зүйл байгаа оноогүй байна. Ялангуяа гэр бүлийн асуудал анхааралд тань байх үед. Тийм учраас хол явчихаагүй байгаа дээрээ хайртай хүмүүсийнхээ үгийг сайн сонс. Гэр бүлийнхэнтэйгээ гадагшаа гарч үдшийг өнгөрөөх нь тааламжтай байдлыг үүсгэнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр зарим асуудлуудыг дараа гэж хойш тавих хүсэл төрнө. Бүү хойш тавь. Ажил хэргээ дуустал нь хийх нь өлзийтэй. Хувийн амьдралд тань тэмцэлдэхэд маш хэцүү хүчтэй мэдрэмж таныг эзэгнэх болно.
Хилэнц (10/23-11/21)
Болгоомжлох өдөр. Хэрвээ та нөхцөл байдлыг ойлгож ухаарахыг хүсч байгаа бол хүмүүсийн дунд явж тэднийг ажигла, ялангуяа тэдний үйлдлийг. Хүний хэлж ярьж байгаа нь хийж байгаа үйлдлээсээ өөр шүү. Таны хамгийн түрүүнд хийх зүйл бол хүмүүсийг ажигла. Тэгвэл таны бусдыг мэдрэх болон эргэн санах чадвар чинь сэргэнэ. Хэрвээ таны нэрэлхүү зан чинь таныг амиа бодсон мэт болгодог бол засах гэж оролдоорой. Гэхдээ эхлээд яг ямар үйлдэл нь буруу явагдаад байна вэ гэдгийг олж мэдээрэй.
Нум (11/22-12/21)
Биеэ энхрийлүүштэй өдөр. Өөрийн эрүүл мэнд, гадаад төрхөндөө анхаарах үе. Рашаан сувилалд явж, нүүрний иллэг, шавар эмчилгээ хийлгэ. Та магадгүй хэт их амраад бага зэрэг залхуу болсон бол эргээд ажилдаа орох хэрэгтэй. Настайчууд зажилуур эсвэл залгиур болон ам амны хөндийн өвчин тусах магадлалтай.
Матар (12/22-1/19)
Хайрын дотно харилцаа, хайр сэтгэлийг ханьтайгаа хуваалцах сэтгэлийг өгнө. Ирж байгаа хоногуудад амьдралынхаа хайр сэтгэлдээ хангалттай цагийг зарцуулаарай. Настай матарынхан гэмтэж бэртэх, цус харвах аюултай байгаа тул болгоомжтой байж харж хандах хүнтэй явахыг одод анхааруулж байна.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр таны азтай өдөр юм шиг байна. Хэдийгээр та буруу зүйл хийсэн байсан ч хүмүүс таныг гайхалтай хүн гэж бодно. Хайр дурлалын адал явдал тодорхой болно. Хэрвээ та өөрийн дотоод сэтгэлээ илэрхийлэн гаргахдаа хэт ичимхий бол тусламж ав. Өөртөө итгэлтэй болох сайн арга бол хүмүүс өөрсдийнхөө тухай чин үнэнээ ярьдаг бүлэгт нэгдэх юм. Өөрийгөө илэрхийлэх чадвар нь таны гүйцэтгэлд том ялгааг гаргаж чадна, ялангуяа эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа бол.
Загас (2/19-3/20)
Дотны хүн эсвэл хамаатнуудтай холбоотой асуудал тулгарах магадлалтай. Энэ нь томоохон хэрүүл маргаанаар төгсөх тул ямар нэгэн арга хэмжээ авахынхаа өмнө үр дагаврыг нь тооцоол. Гэр бүлийн зөрчил сэтгэл тавгүйтүүлж улмаар өвчлүүлж болзошгүй. Зөрчлийг намжаах таны чадвар яг энэ л үед хэрэгтэй дээ.