2014 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо. Энэ айлчлал нь Канад улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монголд хийх анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд өндөр ач холбогдолтой. Айлчлалын хүрээнд Жон Бэйрд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга, Монгол-Канадын парламентын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийж, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзана.