Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулах "Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр"-ийн төслийг хэлэлцээд, Оросын талтай хэлэлцээ хийж санал солилцон Засгийн газрын хуралдаанд дахин оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
Энэ хөтөлбөрөөр Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны ойрын таван жилийн тодорхой, ойлгомжтой, төлөвлөгөөг тодорхойлно. Үүнээс гадна улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, хууль сахиулах, хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг иж бүрнээр тусгана.
Энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр Шанхай хотноо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тавдугаар сарын 23-ны өдөр Санкт-Петербург хотноо Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзах үеэрээ хөтөлбөр байгуулах санал тавьж, Оросын тал нааштай хүлээн авсан юм.
Монгол Улс, ОХУ хооронд 1993 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулж, 2009 онд Стратегийн түншлэл тогтоосон билээ.