logo

"Буянт-Ухаа 1" маргаан дагуулсаар...

2014/07/18
Төрөөс зорилтот бүлгийн иргэдийг хямд орон сууцаар хангаж жилийн 8% зээлд хамруулна гэж байсан ч төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүйгээс иргэдэд зээл олгохгүй 2 сар болжээ. Төрийн орон сууцны корпораци банкууд 8% зээл буянт ухаа хороололд асуудалгүй олгож байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа боловч банкууд ипотекийн корпорацын шийдвэрийг хүлээж байна гээд, ипотекийн корпораци нь бид банкуудруу шийдвэрээ явуулсан гээд бие биенээсээ холдуулаад байна. Байр захиалсан иргэд урьдчилгаа 30% төлөөд 2 сар болж байна.

Иргэдээс "8% зээл өгөхгүй байна" гэсэн гомдлыг гаргахад ТОСК ийн дарга зээлээ шийдүүлээд ирсэн хүмүүс байгаа хэмээн өөдөөс нь хариулдаг аж.
Иргэд, "Яг 8 % зээл мөн юмуу гэж асуумаар байна. Байрандаа орлоо гэж бодоход ямар нэг суугчдаас шалтгаалахгүй эвдрэл гэмтэл гарахад ТОСК оос хариуцахуу. Жишээ нь граш руу борооны ус нэвтрэн орсон байсан .Удахгүй мөөгөнцөртөхийг ч үгүйсгэхгүй. Иймэрхүү асуудлыг албаар гэрээнд тусгахгүй байна.Албан ёсны тайлбар авмаар байна"  гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байгаа юм.

Төрийн эрх бүхий байгууллагууд  урьдчилгаа мөнгөө төлөөд 8 хувийн зээл хөөцөлдсөн  олон арван иргэдийг бие биен рүүгээ явуулж, хоорондоо асуудлыг шидэлцэн иргэдийг хохироож байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш