Наадмын өдрүүдэд хэд хэдэн галын гарсны нэг болох Сүхбаатар дүүргийн IV хорооны 40, 42, 44 дүгээр байруудын дээврийн хэсэгт их хэмжээний гал гарсан хэрэг долоодугаар сарын 14-ний өдөр болсон. Галын улмаас тус байруудын оршин суугчдад их хэмжээний хохирол учирсан бөгөөд тэдний хохиролыг хэн, хэрхэн барагдуулах нь тодорхойгүй байгаа юм.
Галд өртсөн 40, 42, 44 дүгээр байрны оршин суугчид байрны мөнгөн дээрээ сар бүр 1500 төгрөгийг "Хаан даатгал" компанид төлдөг. Үүний дагуу тус компани өнөөдрөөс эхлэн галд өртсөн айлуудад ирж ажиллахаа мэдэгдсэн байна. Зарим оршин суугчдыг очиж уулзахад тус даатгалын компани “Айл бүрт нэг сая төгрөг гаргаж өгнө” гэжээ.